• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 304097

Патент мэдүүлэх, патент олгосны дараах хуулийн зохицуулалтууд онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа

02 сарын 23, 2022

2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Патент мэдүүлэх, патент олгосны дараах хуулийн зохицуулалтууд онлайн сургалтыг Шинжлэх ухаан, технологийн сан, Оюуны өмчийн газрын Технологи ба Инновацийг дэмжих төвтэй (TISC) хамтран амжилттай зохион байгууллаа.

  • 2021 оны 5 сарын 06-ний өдөр шинэчлэн батлагдсан Патентын тухай хуульд орсон зарчмын үндсэн өөрчлөлтүүд талаар танилцуулга;
  • Патентын мэдүүлэг боловсруулах, патент авах эрх, патент олгох шалгуур, хэрхэн мэдүүлэг бичих болон үйл явц болон технологи дамжуулах талаар бодит кейс-үүд дээр тайлбарлав;
  • Зохион бүтээгч, патент эзэмшигчийн эрх, патентаар олгогдсон эрх, патент хүчингүй болгох, патентын хүчинтэй хугацаа, патент эзэмшигчийн эрх шилжүүлэх тухай асуудлыг хөндөж хэлэлцлээ;
  • Тус сургалтад Zoom онлайн хурлын программ ашиглан 70, Шинжлэх ухаан, технологийн сангийн Facebook page LIVE-аар 75 нийтдээ 145 орчим их дээд сургууль, хүрээлэн, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо;
  • Эрдэмтэд өөрсдийн сонирхсон асуултууд, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хариулт авч, харилцан санал солилцов;
  • 2022 онд Шинжлэх ухаан, технологийн сан нь оюуны өмчтэй холбоотой сургалтуудыг холбогдох байгууллагуудтай хамтран цувралаар зохион байгуулах болно.