• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 344064

Геометрийн дүрстэй модон тоглоом

Description

ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ № 1

Суралцахуйн чиглэл: МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ

БҮЛЭГ: Бэлтгэл бүлэг

СЭДЭВ: Дүрсийг таних, өнгийг нэрлэх

ЗОРИЛГО: Дөрвөлжин дүрсийг таних, нэрлэх, барих, эвлүүлэх,  хэмжээгээр ангилах, хуваах, өнгөөр ялгах

Заах арга: Тайлбарлах арга, тооллын арга, урамшуулах арга

Хэрэглэгдэхүүн:

  • Дөрвөлжин дүрсээс бүтсэн, 3 өнгөөр ялгасан, шаталсан хэмжээтэй, модон тоглоомын багц хэрэглэгдэхүүн
  • Модон тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн зураг, суурь тавиур

 Аргачлал:

  • Тоглоомыг тавиураас хоёр гараараа барьж ширээн дээр авчирч тавина.
  • Өөрийнхөө өмнөх тоглоход зориулсан суурь тавиур дээр, тоглоомыг хайрцагнаас гарган, өрж байрлуулна.
  • Тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зургийг өмнөө тавина.
  • Дөрвөлжин дүрстэй тоглоомыг өнгөөр ялгаж суурь дээр нэг нэгээр байрлуулна.
  • Дараа нь ижил өнгийн дүрсүүдийг суурь дээр шатлуулан давхарлаж байрлуулна.
  • Бүгдийг байрлуулж дууссаны дараа ажиглаж, тоолж байрлуулах, дөрвөлжин хэлбэр, өнгийн ялгааг нэрлэх, тайлбарлан ярилцана.
  • Өөрсдийн санаагаар өөр өөр байрлалаар өрж тоглоно.
  • Тоглоомоо хайрцагт хийж, тавиурт аваачиж тавина.