• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 77932

“БАРАГШУНТ” тэжээлийн нэмэлт бэлдмэл

Description

Зориулалт: Байран ба бэлчээрийн маллагаанд буй мал, амьтныг эрдсийн дутлаас сэргийлэх, амин дэмээр хангах, тэжээл боловсруулах замын эмгэг үйлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Таван хошуу малын тэжээлийн 10%-д тооцон, тэжээлд нь нэмж, хольж идүүлнэ.

Найрлага, орц: Витаминт ургамал халгай, байгалийн эрдэст эмт түүхий эд барагшуныг зохистой харьцаагаар хольж, сармисны спиртэн хандаар баяжуулан хатааж бэлтгэсэн хуурай нунтаг холимог.

Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Мал, амьтанд зориулсан импортын ижил нэр төрлийн бэлдмэлийг бүрэн орлох чадвартай. Дотоодод бий болсон ижил нэр төрлийн бэлдмэлтэй харьцуулахад химийн бодис, химийн боловсруулалтгүйгээр байгалийн эмт бодисуудад анхан шатны боловсруулалт хийж, эмт чанарыг алдагдуулахгүй, байгал орчинд халгүй технологиор боловсруулсан бэлдмэл юм. Бэлдмэлийн найрлаганд бие махбодод нэн шаардлагатай эрдэс элементүүд, амин дэмүүд, тэжээл боловсруулах замын микрофлор орчны хэвийн байдлыг дэмжих биологийн идэвхит бодисууд агуулагдаж байгаа нь уг тэжээлийн нэмэлт бэлдмэл үйлчиллийн өргөн хүрээтэйг гэрчилнэ.

Баталгаажилт: Шинэ бүтээлийн Патент №4124, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын 2014 оны алтан медаль, Шилдэг зохион бүтээгч сертификат