• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 57380

Сибирь гацуурын (Picea obovata Ldb.) бортоготой суулгац

Description

Сибирь гацуур (Picea obovata Ldb.) нь дангаараа болон модлог ургамлын ташингад зонхилон ургаж гацууран ойг үүсгэдэг мөнх ногоон шилмүүст мод юм. Гацууран ой дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын сэрүүн бүслүүрт тохиолдох ба Европ, Ази, хойт Америкийн ойн талбайн нилээд хэсгийг эзэлнэ. Европын зүүн хойт хэсгээс эхлээд Сибирь, Агнуурын тэнгис хүртлэх газарт, мөн Урал, Алтай, Саяны уулсаар жодоо, шинэс, нарс, хус, улиангар зэрэг модтой голдуу холилдон, хааяа цэвэр ой үүсгэн ойролцоогоор 25 мянган га талбайд ургадаг. Ойн бүрэлдэхүүнд Сибирь гацуур давамгайлсан нилээд их хэмжээтэй ой Урал, баруун ба зүүн Сибирьт тохиолдоно. Гацуурын төрөлд нийт 45 зүйл гацуур байдгаас манай оронд жинхэнэ гацуурын дэд төрөлд хамаарах Сибирь гацуур ургадаг. Манай оронд Сибирь гацуур нь голын хөндий, жижиг гол, горхи дагаж, ой үүсгэгч үндсэн төрлийн мододтой холилдон ургадаг. Гацууран ой, гацуур зонхилон ургасан ойн нийт талбай 31.92 мянган га юм. Энэ нь улсын ойгоор бүрхэгдсэн нийт талбайн (заган ой орохгүйгээр) ойролцоогоор 0.3% болно. Гацуурын модлогийг барилга, целлюлоз-цаасны үйлдвэр, мужааны ажил болон мебель хийх, хөгжмийн зэмсэг бэлтгэх, төмөр замын дэр мод, түлш зэрэгт хэрэглэдэг. Ойрын хугацаанд огтлож ашиглах гацууран ойд мод шүүслэлт явуулж, давирхайн бүтээгдэхүүнүүд гаргаж авч болно. Гацуурын шилмүүснээс эфирийн тос, С витамин, холтосноос идээлэх бодис гаргаж авдаг. Шилмүүс, нарийн мөчрийг шилмүүсний гурил хийхэд ашигладаг. Гацуурыг хот цэцэрлэгжүүлэлт, хамгаалалтын ойн зурвасанд өргөн хэрэглэдэг. Манай оронд зарим жил ойн түймэр ихээхэн хэмжээний талбайд гарч, гацуур, хушин ойн байгалийн аясаар сэргэн ургах явцыг хязгаарлан, цаашид тэлж ургах боломжийг хааж, ойн бүрэлдэхүүнд эдгээр модны оролцоо үргэлж аажмаар багасч байна. Иймд гацуурын тарьц ургуулах агротехникийг боловсруулах, тайгын ойн бүслүүрт гацууран ойг зориудаар сэргээн ургуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа учраас Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбар нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох өндөр чадвартай (амьдралт 99%), сүүлийн үеийн дэвшилтэд технологоор бүтээгдсэн далд үндэсний систэмтэй гацуурын суулгацыг амжилттай бойжуулан үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Уг гацуурын суулгацын бортогонд шилмүүст мод ургахад тохиромжтой үржил шимт хөрсөөр тэтгэж хурдан өсөлттэй ургуулсан нь онцлог юм. Бортоготой гацуурын суулгац нь 7 настай бөгөөд бортогоны хэмжээ 30см х 30см, өндрийн өсөлт дунджаар 50 см, диаметр 1,5 см, титэм баруунаас зүүн, хойноос урагш чиглэлд 15-20 см урттай байна.