• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 58555

“НЕФРОС” бөөр хамгаалах бэлдмэл

Description

НАЙРЛАГА: Нарийн навчит цахилдаг (Iris tenufolia Pall), Хос шивүүрт улаагана (Ribus diacantum Pall), Хуурмаг булчирхайт ортууз  (Oxytropis pseudoglandulosa)

ҮЙЛДЭЛ: Нарийн навчит цахиалдаг нь бөөрний түүдгэнцэр, сувганцарын хучуур эсүүдийн гэмтэл, үрэвсэл, үхжлийг багасгах, бөөрний париеталь эсэд явагдах электролитын солилцоог хэвийн болгох антиоксидант идэвх үзүүлснээр мембран бэхжүүлж, бөөр хамгаалах үйлдэл үзүүлнэ. Хос шивүүрт улаагана нь судасны ханын нэвчимтгий чанарыг бууруулж шээлгэх, хаван бууруулах, шээсний замын үрэвсэл намдаах үйлдэл үзүүлнэ. Хуурмаг булчирхайт ортууз дархлаа сайжруулах үйлдэлтэй.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Нефрос нь бөөрний гэмтлийн үед бөөрний тахир сувганцар болон бөөрний түүдгэнцэрийн эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулан бөөрний түүдгэнцэрээр 1 минутанд шүүгдэх цусны сийвэнгийн хэмжээг ихэсгэж (креатининий клиренс), түүдгэнцэрийн шүүрлийн түвшинг нэмэгдүүлж /GFR/, цусан дах креатининий хэмжээг багасгах үйлдэлтэй. Мөн бөөрний тахир сувганцарын хучуур эсийг эрчимжүүлж, хучуур эсийн суурин мембран дах бөөмийн митоз хуваагдлыг дэмжсэнээр тахир сувганцараар мочевиний шимэгдэлтийг сайжруулж, амин хүчлүүдийн солилцооны дүнд үүссэн шүвтэрийг хоргүйжүүлэн азот ялгаруулах үйл ажиллагааг нэмэгдүүлж, цусны ийлдсэн дэх мочевины хэмжээг багасгах фармакологийн үйлдэлтэй

Анхааруулга: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Гаж нөлөө: Тогтоогдоогүй.

Хэрэглэх арга, тун: 12 наснаас дээш болон насанд хүрэгсэд 2 ширхэгээр 2 удаа (өглөө орой), 6-12 насныхан  1 ширхэгээр өдөрт 2 удаа (өглөө орой) хоол идснээс 30 минутын дараа буцалсан бүлээн усаар даруулж зажлахгүй ууна.

Хадгалах нөхцөл: Бэлдмэлийг хуурай, хэвийн нөхцөлд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Савлалт: Бэлдмэлийг 10 ширхэгээр PVC-нд савална.