• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 349056

Эмчилгээний шаврын усан ханд

Description

Эмчилгээний шаврын усанд уусдаг эрдэс давс болон органик бодис агуулсан бэлдмэл. Эмчилгээний шавар тавих боломжгүй хавсарсан оноштой өвчтөнд хэрэглэх боломжтой. Энэхүү бүтээгдэхүүнийг шавшлагын болон электрофорезийн гэсэн 2 аргаар хэрэглэнэ.

Шавшлагын уусмалын зориулалт, хэрэглэх арга: Эмчилгээний шаврын усан хандын шавшлагын бэлдмэлийг булчин тогтолцооны болон яс, холбогч эдийн өвчинд шавших, жин тавих зэргээр хэрэглэнэ. Савласан бэлдмэлийг 200 г цэвэр усанд найруулан хэрэглэнэ.

Электрофорезийн бэлдмэлийн зориулалт, хэрэглэх арга: Эмчилгээний шаврын усан хандын шавшлагын бэлдмэлийг электрофорез эмчилгээнд хэрэглэнэ. Савласан бэлдмэлийг 200 г цэвэр усанд найруулан хэрэглэнэ.

Найрлага: Натри, кали, кальц, магни, аммони, хлор, сульфат, карбонат, бикарбонат, сульфат зэрэг анион, катионууд (10-30 г/л)-аас гадна органик нүүрсустөрөгчид, карбон хүчил тэдгээрийн эфирүүд, диалкилфталатууд болон бусад хүчилтөрөгч агуулсан органик нэгдлийг  бага тунгаар (2-3 мг/л) агуулна.

Баталгаажуулалт: Шинэ бүтээлийн №3968 тоот патент, MNS 6393:2013 стандарт, “Эмчилгээний шаврын усан хандын бэлдмэл үйлдвэрлэх ” технологийн заавар

Үнэ: Шавшлагын бэлдмэл 3500 ₮ , Электрофорезийн бэлдмэл 2500 ₮

Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр