• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 344097

Монгол орны хөрсний зураг, тайлбар

Description

Бүтээгдэхүүний танилцуулга: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын судлаачдын хамтын бүтээл Монгол орны хөрсний зураг 1 : 800 000 масштаб, хөрсний зургийн тойм болон хөрсний хэвшинжүүдийн танилцуулга бүхий бүтээл хэвлэгдэн гарлаа. Урьд өмнө зохиогдсон Монгол орны хөрсний зургууд,  хөрсний зүсэлтийн мэдээ материалыг ашиглаж Landsat хиймэл дагуулын зургаар тодруулга хийж энэхүү хөрсний зургийг зохиосон.

Монгол орны хөрсний шинэчилсэн ангиллын дагуу  хөрсний 12 бүлэг 33 хэвшинжид хамрагдах 108 төрлийн хөрсийг зураг дээр ялгасан. Хэрэглэгчдэд ашиглахад хялбар байх зорилгоор хөрсний зургийн контурд зонхилж буй зөвхөн нэг төрлийн хөрсний нэршил өгсөн. Тариалангийн хөрс (Antrosols), техногенийн эвдрэлд орсон хот суурингийн (Urbic Technosols) болон уул уурхайн хөрс (Leptic Technsols)-үүдийг шинээр нэмж оруулсан.

Ерөнхий Редактор О.Батхишиг

Зохиогч: О. Батхишиг, Ө. Ганзориг, Г. Бямбаа, П. Оюунбат , Б. Энхбаяр, Н. Нямсамбуу, Б. Нямдаваа, Х. Золжаргал, Ц. Болормаа, М. Золзаяа, Д. Ихбаяр, Г. Элбэгзаяа, П. Нямбаяр, Э. Тамир, Т. Тэлмэн, Ц. Пүрэвдорж.