• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Шинжлэх ухаан 2020 онлайн үзэсгэлэн тун удахгүй

Утасны жагсаалт
нийт зочилсон хүний тоо 9

МОНГОЛ ОРНЫ ГУУРСГҮЙ УРГАМЛЫН УЛААН ДАНС /ГУРАВДУГААР цуврал/

Description

Тодорхойлолт: Улаан дансны энэхүү цувралд гуурсгүй ургамлаас урд өмнө нь нийтлэгдээгүй улаан дансны ховордлын зэрэглэлд дүйж үнэлэгдсэн зүйлүүдийг нэгтгэн оруулж байгаа юм. Үүнд,  34 (5,8%) зүйл хөвд, 6 зүйл (0,3%) замаг, 28 зүйл (4,4%) мөөг, 50 зүйл (4,7%) хаг, бүгд 118 (2,6%) зүйл хамрагдаад байна. Эдгээр ховордлын зэрэгт нийцсэн зүйлүүдийн шинжлэх ухааны болон түгээмэл нэр, адилцах нэрс, Монгол дахь дэд зүйл, дэлхийн болон бүс нутгийн тархалт, ургах орчин, хамгаалагдсан байдал зэрэг мэдээллийг гэрэл зураг болон тархалтын зурагтай хамтатгав.

“Устаж байгаа”, “Устаж болзошгүй”, “Эмзэг” зэрэглэлд багтсан зүйлүүдийн хувьд үндсэн шинжийг товч тодорхойлохын зэрэгцээ ховордлын гол шалтгаан, хамгаалах арга хэмжээг багтаасан хамгааллын төлөвлөгөөг энэхүү бүтээлд оруулав.

Баталгаажилт: ISBN: 978-9919-9518-3-2

Эмхэтгэсэн: Э.Энхжаргал (Хөвд), Ц. Бөхчулуун (Замаг), О.Энхтуяа, С.Жавхлан (Хаг), Н.Хэрлэнчимэг, Г.Бүрэнбаатар (Мөөг).

Хянан тохиолдуулсан: О.Энхтуяа, М.Ургамал