• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

  • МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

нийт зочилсон хүний тоо 91457

“МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД АШИГЛАХ КРИМИНАЛИСТИКИЙН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУРШИЛТ СУДАЛГАА”ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗАХИАЛГАТ ТӨСӨЛ

Description

Бүтээгдэхүүний танилцуулга: ХЗДХЯ-ны захиалгат “Мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах криминалистикийн техник хэрэгслийг боловсронгуй болгох туршилт судалгаа” нууцын зэрэглэлтэй төслийг Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнд хэрэгжүүлж байна. Тус төслийг 2018-2020 онд буюу 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан ба БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн сангаас нийт 57,500,000 төгрөгийн санхүүжилт авч ажиллаж байна.

Туршилт, зохион бүтээлт, үйлдвэрлэлийн ажил:

Төслийн хүрээнд дараах туршилт, зохион бүтээлтийн ажлыг гүйцэтгэн, практикт туршиж байгаа ба, үр дүнг үнэлэн, зарим засварлалт, сайжруулалтын ажил гүйцэтгэхээр байна.

Төслийн хүрээнд явуулсан туршилт, зохион бүтээлтийн ажлын үр дүнг практикт нэвтрүүлж турших зорилгоор “Эрдэм шинжилгээ, туршилт-зохион бүтээлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г Хил хамгаалах ерөнхий газартай байгуулж, гэрээний биелэлтийг ханган хэргийн газрын үзлэгийн 27 ширхэг цүнхийг зохион бүтээж ХХЕГ-т хүлээлгэн өгсөн. Уг цүнхний иж бүрдэлд туршилт-зохион бүтээлтийн ажлын үр дүн болох гарын мөр илрүүлэх нунтгууд, соронзон болон үслэг багс, 1-10 хүртэл дугаартай тэмдэглэгээ, дакто тос, өнхрүүш зэрэг 48 нэр төрлийн багаж хэрэгсэл, материал, Б.Бат.Эрдэнэийн “Криминалистик” сурах бичиг, Т.Очирбатын “Хэргийн газрын үзлэг (биет нотлох баримт цуглуулах арга хэрэгсэл)” гарын авлагыг багтаасан болно.

Түүнчлэн, тайлангийн хугацаанд ерөнхий зориулалтын иж бүрэн цүнх 3, зам тээврийн осол хэрэг дээр ажиллах иж бүрэн цүнх 2-ыг зохион бүтээж, бүрдүүлэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний алба, ДХИС-ийн Шинжлэн магадлахуйн институтийн Криминалистикийн шинжилгээний тэнхим, БЗД-ийн ЗЦХ, МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралт болон практик хэрэгцээнд ашиглуулж туршихаар хүлээлгэн өгсөн.