• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 344049

Тоо тоолол модон тоглоом

Description

ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ № 2

Суралцахуйн чиглэл: МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ

БҮЛЭГ: Ахлах бүлэг

СЭДЭВ: Тоо тоолол, нэмэх, хасах

ЗОРИЛГО: Тоо болон нэмэх, хасах, тэнцүүгийн тэмдгийг таних, тоог дэс дарааллаар байрлуулах,

цээжээр тоолох, өнгөөр ялгах, нэмэх, хасах үйлдлийг мэдэх

Заах арга: Асуудал дэвгүүлэн ярилцах арга, үзүүлэн таниулах арга,

тооллын арга, урамшуулах арга

Хэрэглэгдэхүүн:

  • 0-9 хүртэлх цифрээс бүтсэн ногоон, хөх 2 өнгийн тоо, шар өнгөөр ялгасан нэмэх, хасах, тэнцүүгийн тэмдэг бүхий, тусгайлсан суурьт байрлуулсан модон тоглоомын багц хэрэглэгдэхүүн
  • Модон тоглоомын тоотой ижил өнгөөр бэлтгэсэн нэмэх, хасах, тэнцүүлэх үйлдлийн зургийн хувилбарууд, суурь тавиур

 Аргачлал:

  • Өөрийнхөө өмнөх тоглоход зориулсан суурь тавиур дээр, тоглоомыг хайрцагнаас гарган байрлуулна.
  • Тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн нэмэх, хасах, тэнцүүлэх үйлдлийн зургийн хувилбаруудыг өмнөө тавина.
  • Тоо болон нэмэх, хасах, тэнцүүгийн тэмдгийг нэрлэнэ.
  • Тоог дэс дарааллаар байрлуулж, тоолж сурна.
  • Дараа нь тоонуудыг суурь дээр зөв байрлуулах, тооны ижил ба ялгаатай дүрсийг мэдэх.
  • Тоглоомын тоог өнгөөр ялгаж суурь дээр нэг нэгээр байрлуулж нэмэх, хасах, тэнцүүлэх үйлдлийг дараалуулан гүйцэтгэнэ.
  • Тоо тоолол, нэмэх, хасах тэнцүүлэх үйлдлийг давтан сурсны дараа ажиглаж, тоолж байрлуулах, өнгийн ялгааг нэрлэх зэргээр тайлбарлан ярилцана.
  • Өөрсдийн санаагаар нэмэх, хасах тэнцүүлэх үйлдлийг гүйцэтгэж тоглоно.
  • Тоглоомоо суурь дээр байрлуулж, хайрцагт хийгээд, тавиурт аваачиж тавина.