• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Шинжлэх ухаан 2020 онлайн үзэсгэлэн тун удахгүй

Утасны жагсаалт
нийт зочилсон хүний тоо 9

Хэл зохиолын хүрээлэнгийн цуврал бичгүүдэд нийтлэгдсэн бүтээлийн цэс

Description

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс «Монголын судлал», «Хэл зохиол судлал», «Аман зохиол судлал», «Дурсгалт бичгийн чуулган», «Монгол аман зохиолын чуулган», «Нэр томьёо судлал», «Altaica», «Төвд судлал» гэсэн 7 цувралыг хэвлэж гаргадаг. Анхны цуврал бичгийн эхний дугаар хэвлэгдсэнээс хойш 61 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд «Хэл зохиол судлал»-ын 44, «Монгол аман зохиолын чуулган»-ы 45, «Аман зохиол судлал»-ын 40, «Дурсгалт бичгийн чуулган»-ы 31, «Хэрэглээний хэл шинжлэл»-ийн 19, «Altaica» сэтгүүлийн 15, «Төвд судлал»-ын 8 дугаар хэвлэгдэж дотоод, гадаадын эрдэмтдийн 2000 гаруй бүтээл нийтлэгдсэн байна. Эдгээр цувралаар нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, тэмдэглэл, шүүмж, орчуулгыг нэгтгэн товъёглосон бүртгэл гараагүй тул эрдэмтэн судлаачид, үндэсний хэл, утга зохиолыг шимтэн сонирхогч оюунтан залууст зориулан, дээр дурдсан долоон цуврал бичигт нийтлэгдсэн бүтээлийн цэсийг үйлдэн хэвлүүлсэн болно.