• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 58552

Загасыг зориудаар үржүүлэн байгалийн нөөцийг нөхөн сэргээх

Description

Бүтээгдэхүүний танилцуулга:

Уур амьсгалын дулаарал, хүний өсөн нэмэгдэх үйл ажиллагаа, хууль бус агнуурын нөлөөгөөр Монгол орны агнуурын загасны нөөц багасч байна. Амьдрах орчин нь хомсдон тархац хүрээ нь хумигдан, бүс нутгийн шалгуур үнэлгээгээр “эмзэг” ангилалд багтсан Хулдынханы овгийн шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасыг зориудын аргаар үржүүлэх туршилт судалгааг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул-Баруунбаян голын цутгал орчим загас үржүүлгийн бага оврын цехийг түшиглэн явуулж зэвэг загасны хөврөлийн хөгжлийн онцлог шинж чанар,  авгалдай, жарамгай, жараахайг өсгөвөрлөх технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулсаны дүнд 50,000.000-80,000.000 ширхэг бие даан амьдрах чадвартай жараахайгаар Туул болон Баруунбаян голыг загасжуулаад байна.

Туршилт судалгааны дүнг “Загасны хөврөлийг хөдөлгөөнгүй байдалд өсгөвөрлөх төхөөрөмж”-өөр 2020 оны 03 сарын 05-нд Ашигтай загварын гэрчилгээгээр баталгаажуулсан. Туул-Баруунбаянгийн голд тавьсан жараахайнаас агнуурт буцаж ирэх коэффициентийг үндэслэн тооцоолон үзэхэд ойролцоогоор шөвгөр хоншоорт зэвэг загасны тоо толгой жилд 19.500(±8900) бодгалиар нөхөн сэргээгдэнэ.

Загасыг зориудаар үржүүлэх технологийг мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Цагаан нуур, Бүрэнтогтох, Архангай аймгийн Тариат суманд практикт нэвтрүүлж эхлээд байна.