• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 58565

ШУА-ИЙН БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ТАНИЛЦУУЛГА

1961 онд БНМАУ-ын (хуучнаар) Шинжлэх ухааны академи байгуулагдахад Байгалийн ухааны нэгдсэн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд ургамал судлалын тасгийг нээн ажиллуулсанаар Ботаникийн хүрээлэнгийн анхны эх үүсвэр тавигдсан юм. ШУА-ийн байгалийн ухааны нэгдсэн хүрээлэнгийн ургамал судлалын тасгийн суурин дээр БНМАУ-ын СнЗ-ийн 1973 оны 175-р, 1974 оны 2-р тогтоолоор ШУА-ийн Ботаникийн хүрээлэн үүсгэн байгуулагдав.

Ботаникийн хүрээлэнгийн анхын захиралаар 1974-1979 онуудад доктор Д.Банзрагч байв. Үүний дараагаар

1979-1985, 1988-1997онуудад Академч Н.Өлзийхутаг

1985-1987 онуудад- доктор (Sc.D), профессор Г.Эрдэнэжав

1987-1988 онуудад -доктор (Sc.D) Х.Буян-Орших

1999-2005онуудад- Академч Ч.Дугаржав /,

2005-2010 онуудад -доктор (Ph.D), дэд профессор И.Түвшинтогтох

2010-2015 онуудад -Академч Ч.Дугаржав

2019 оноос одоо хүртэл доктор (Ph.D), дэд профессор И.Түвшинтогтох томилгодон ажиллаж байна.

Шинжлэх Ухаан академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 2020 оны байдлаар нийт 63 ажилтантай үүнээс удирдах ажилтан1, захиргааны ажилтан 4, эрдэм шинжилгээний ажилтан 56, мөн 2 туслах ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Дараах бүтэцтэй.

    УРГАМАЛЖЛЫН УРТ ХУГАЦААНЫ МОНИТОРИНГИЙН МӨНГӨНМОРЬТЫН ОЙТ ХЭЭРИЙН СУУРИНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ

    Тодорхойлолт:“Мөнгөнморьт сумын болон Байдлаг багт ургаж буй ургамлуудын зүйлийн бүрэлдэхүүн /гуурст дээд ургамал,мөөг,хаг, хөвд /–ийг тогтоож жагсаалт гаргав. Мөн ашигт ургамлуудын тархац, нөөцийг тогтоож, ашигт бодисын агууламжийг тодорхойлов. Мөнгөнморьтын суурин байгуулагдсаны 10 жилийн ойг тохилдуулан 2009-2019 онуудад хийгдсэн судалгааны ажлуудыг үр дүнгээр бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг бүтээл болгон эмхэтгэн гаргав.

    Баталгаажилт: ISBN: 978-9919-9611-0-7 Эмхэтгэсэн: Б. Мөнх-Эрдэнэ, О.Мөнхзул, И. Түвшинтогтох, Н. Нямбаяр, Ц. Түмэнжаргал, Д. Маньдарь, О. Хонгорзул Хянан тохиолдуулсан: И. Түвшинтогтох, Н. Нарантуяа.

    Хаяг: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн, Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лаборатори.
    5
    (1)

    МОНГОЛ ОРНЫ ОЙ-УРГАМАЛЖЛЫН 1:1500000 МАСШТАБТАЙ ЗУРАГ

    Монгол орны ой-ургамалжлын зураг нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

    А. Ой-ургамалжлын 1:15000000 масштабтай зураг, таних тэмдгийн хамт.

    Б. Бүдүүвч зураг, тайлбар, ой-ургамалжлын хошуудын босоо бүслүүр, хэвтээ бүсийг харуулсан хүснэгтийн хамт.

    В. Ой-ургамалжлын зургийн 49 таниур.

    Энд уулын цармын тармаг ойн бүслүүрийг 1-9-р таниур, уулын тайгын ойн бүслүүрийг 10-21-р таниур, уулын тайгажуу ойн бүслүүрийг 22-24-р таниур, уулын тайгархаг ойн бүслүүрийг 25-40-р таниур, бүс дундын ойг 41-44-р таниур, цөлөрхөг хээр, цөлийн бүсийн заган ойг 45-49-р таниураар тус тус үзүүлэв.

    Зохиогч: академич Ч.Доржсүрэн
    Хаяг: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ойн фитоценологийн лабораторийн эрхлэгч, академич Ч.Доржсүрэн
    5
    (1)

    МОНГОЛ ОРНЫ ГУУРСГҮЙ УРГАМЛЫН (ХӨВД,ЗАМАГ,ХАГ,МӨӨГ)УЛААН ДАНСНЫ ҮНЭЛГЭЭ, ХАМГААЛАЛ

    Тодорхойлолт: “Монгол орны гуурсгүй ургамлын (хөвд, замаг, хаг, мөөг) улаан дансны үнэлгээ, хамгаалал” хэмээх зөвлөмжид хөвд, замаг, хаг, мөөгийн нийт 221 зүйлийн Улаан дансны үнэлгээг багтсан байна. Түүнчлэн уг зөвлөмжинд хөвд 3 зүйл, замаг 3 зүйл, хаг 3 зүйл, мөөг 3 зүйл нийт 12 зүйл тус бүрийн ангилал, улаан дансны бүс нутгийн үнэлгээ, ургах орчин, ховордлын голлох шалтгаан болон хамгаалах зөвлөмжийн талаар тоймлон оруулжээ.  Баталгаажилт: ISBN: 978-9919-9518-3-2 Эмхэтгэсэн: Э.Энхжаргал (Хөвд), Ц. Бөхчулуун (Замаг), О.Энхтуяа, С.Жавхлан (Хаг), Н.Хэрлэнчимэг, Г.Бүрэнбаатар (Мөөг). Хянан тохиолдуулсан:  М.Ургамал.

    Хаяг: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
    1
    (1)

    МОНГОЛ ОРНЫ ГУУРСГҮЙ УРГАМЛЫН УЛААН ДАНС /ГУРАВДУГААР цуврал/

    Тодорхойлолт: Улаан дансны энэхүү цувралд гуурсгүй ургамлаас урд өмнө нь нийтлэгдээгүй улаан дансны ховордлын зэрэглэлд дүйж үнэлэгдсэн зүйлүүдийг нэгтгэн оруулж байгаа юм. Үүнд,  34 (5,8%) зүйл хөвд, 6 зүйл (0,3%) замаг, 28 зүйл (4,4%) мөөг, 50 зүйл (4,7%) хаг, бүгд 118 (2,6%) зүйл хамрагдаад байна. Эдгээр ховордлын зэрэгт нийцсэн зүйлүүдийн шинжлэх ухааны болон түгээмэл нэр, адилцах нэрс, Монгол дахь дэд зүйл, дэлхийн болон бүс нутгийн тархалт, ургах орчин, хамгаалагдсан байдал зэрэг мэдээллийг гэрэл зураг болон тархалтын зурагтай хамтатгав. “Устаж байгаа”, “Устаж болзошгүй”, “Эмзэг” зэрэглэлд багтсан зүйлүүдийн хувьд үндсэн шинжийг товч тодорхойлохын зэрэгцээ ховордлын гол шалтгаан, хамгаалах арга хэмжээг багтаасан хамгааллын төлөвлөгөөг энэхүү бүтээлд оруулав. Баталгаажилт: ISBN: 978-9919-9518-3-2 Эмхэтгэсэн: Э.Энхжаргал (Хөвд), Ц. Бөхчулуун (Замаг), О.Энхтуяа, С.Жавхлан (Хаг), Н.Хэрлэнчимэг, Г.Бүрэнбаатар (Мөөг). Хянан тохиолдуулсан: О.Энхтуяа, М.Ургамал

    Хаяг: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
    2
    (1)

    “МОНГОЛЫН УРГАМЛЫН АЙМАГ” 4-Р ДЭВТЭР

    Тодорхойлолт: “Монголын ургамлын аймаг” цуврал бүтээлийн 4-р дэвтэрт 11 овгийн 28 төрөлд багтах нийт 109 зүйл ургамлын адилцах нэрсийн тойм, төрөл ба зүйл таних түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойллого, ургах хугацаа ба орчин, монгол орны хэмжээнд болон ерөнхий тархалт, статус бүхий тэмдэглэл зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг багтаасан (87 зүйл ургамлын бие бүтцийн 39 зураг, 99 зүйл ургамлын тархалтын цэгэн 99 картыг хавсаргав). Энэхүү дэвтэрт 33 зүйл ургамлын 15 тойрогт тархацын шинэ 44 цэгийг анх тэмдэглэв.

    Баталгаажилт: ISBN 978-99962-3-829-1

    Зохиогч: М.Ургамал, Т.Мөнх-Эрдэнэ, Х.Солонго, В.Гүндэгмаа, Н.Амартүвшин, Г.Алтанцэцэг
    Хаяг: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори болон МУИС-ийн Биологийн тэнхим.
    5
    (1)

    “МОНГОЛЫН УРГАМЛЫН АЙМАГ” 12-Р ДЭВТЭР

    Тодорхойлолт: “Монголын ургамлын аймаг” цуврал бүтээлийн 12-р дэвтэрт Amaranthaceae Juss. – Гагадайтан овгийн 29 төрөлд багтах 102 зүйл ургамлын адилцах нэрсийн тойм, төрөл ба зүйл таних түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойллого, ургах хугацаа ба орчин, монгол орны хэмжээнд болон ерөнхий тархалт, статус бүхий тэмдэглэл зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг багтаасан (71 зүйл ургамлын бүтцийн 19 зураг, 35 зүйл ургамлын тархалтын цэгэн 35 картыг хавсаргав).

    Баталгаажилт: ISBN 978-99962-3-829-1

    Зохиогч: Р.Тунгалаг, Ч.Дуламсүрэн, М.Ургамал
    Хаяг: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори болон МУИС-ийн Биологийн тэнхим.
    4
    (1)