• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 85938

КАЙЗЕР ФЛАЙШЕРАЙ ХХК

  • Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт аргыг эрчимжсэн аж ахуй, үржлийн биотехнологийн дэвшилтэт арга технологитой хослуулан махан ашиг шимийн гарц, амт чанараараа брэнд болсон махны чиглэлийн монгол хонины үржил, үйлдвэрлэлийн цогцолбор аж ахуйг хөгжүүлэх
  • Улмаар хонины аж ахуйгаа дагалдсан махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж, махны үйлдвэрлэлийг өргөжүүлэх
  • Хот суурин газрын хүн амын мах ба махан бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдал, түүний нөөцийг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх
  • Хөдөө орон нутагт ажлын байрууд бий болгон малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилго бүхий
  • Хөдөө аж ахуй-Хүнсний үйлдвэрлэлийн менежментийн зохистой тогтолцоо” бий болгоход чиглэгдэж байна

    МОНГОЛ ХОНЬ ҮРЖҮҮЛГИЙН АЖИЛД ДЭВШИЛТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ МАХАН АШИГ ШИМИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

    Махны чиглэлээр төрөлжсөн үүлдрийн генийг ашиглаж нутгийн хонины махан ашиг шимийг нэмэгдүүлэх аргыг боловсруулах нь онолын гол үндэслэл болно. Ийм эрлийзжүүлгийн үр ашиг нь оролцогч үүлдрийн хонины өсөлт хөгжилт, махан ашиг шим бүрэлдэж тогтох биологи онцлог шинжүүд эрлийз биетэд хэрхэн удамшиж нийцсэнээр тодорхойлогдоно. Бид нутгийн Монгол үүлдрийн хонинд махны хэвшлийн Дорпер үүлдрийн хөврөл шилжүүлэн суулгаж Цэвэр дорпер үүлдрийн хоньтой болсон. Ичээлж хадгалсан хөврөл шилжүүлэн суулгах аргаар гаргаж авсан Дорпер үүлдрийн хурган хуцаар Монгол хонийг хээлтүүлж нэгдүгээр үеийн эрлийз /F1/  гарган авсан. Дорпер үүлдрийн хурга төрөх үедээ амьдын жин нь 5 кг, монгол хурга 3.6 кг, Дорпер х Монголын 1-р үеийн эрлийз хурга 4.9 кг байна. Дорпер хурга 6 сартайдаа амьдын жин нь 41.6, Монгол 36.7 кг, Дорпер х Монголын 1-р үеийн эрлийз 40.6 кг байна. Үнэ: Дорпер үүлдрийн хурган хуц 3.0 сая төгрөг, Төлгөн хуц 5.0 сая төгрөг

    Утас: 80013365
    Хаяг: Булган аймаг Дашинчилэн сум
    И-мэйл: yundendorj@gmail.com
    5
    (1)