• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 85941

МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

Математик, тоон технологийн хүрээлэн нь Монгол улсын Засгийн Газрын 2019 оны 8-р сарын 14-ны өдрийн 328 тоот тогтоолоор байгуулагдсан.

Бүтэц, хүний нөөц: Хүрээлэн нь Математикийн, Мэдээллийн технологийн, Симуляци, тооцооллын гэсэн 3 үндсэн салбарын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулж байна. Нийт 45 ажилтантай. Үүнд:  Академич – 4, ШУ-ы Доктор – 2 , Доктор – 16,  Магистр – 16

Эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний чиглэлүүд:

Математикийн салбар: Оновчлол, оновчтой удирдлага, статистик, эконометрик, тоон эдийн засгийн математик загварчлал, симуляци, машин сургалт, дүрс таниулах математик загварчлал, алгебр, анализ

Мэдээллийн технологийн салбар: Их хэмжээний өгөгдөл боловсруулалт, хиймэл оюун, машин сургалт, мэдээллийн аюулгүй байдал, эмбеддэд систем, ухаалаг төхөөрөмжийн хөгжүүлэлт

Симуляци, тооцооллын салбар: Тооцон бодох математик, физик, хими, биологийн процессийн загварчлал, симуляци, өндөр хүчин чадалтай Тооцоолон бодох төвийн төлөвлөлт, хөгжүүлэлт

    “Цахилгаан эрчим хүчний хэрэглээний мониторингийн систем”

    Цахилгаан түгээх сүлжээнд холбогдсон айл өрх, албан байгууллагуудын эрчим хүчний хэрэглээний мэдээллүүдийг алсын зайнаас хүний шууд оролцоогүй цуглуулан авах, эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болон залгах үйлдлийг хямд өртөг зардлаар алсын зайнаас хийх боломжтой автомат хяналт, удирдлагын систем юм.

    Вэб сайт: https://imdt.ac.mn/c/1013876
    Утас: 458090
    Хаяг: Шинжлэх ухааны академийн нэгдсэн II байр, Энхтайваны өргөн чөлөө 54Б, Баянзүрх Дүүрэг, Улаанбаатар 13330, Монгол Улс
    И-мэйл: imdt@mas.ac.mn
    4
    (1)