• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 57537

ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН

Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэн (хуучнаар Одон Орон, Геофизикийн Судалгааны Төв – ООГСТ) –г ОУ-ын Геофизикийн жил-1957 оны ажлын хүрээнд ОХУ-ын эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар үүсгэн байгуулсан түүхтэй.

Эдүгээ нэгэн жарны түүхэн замналтай тус Хүрээлэн судалгаа шинжилгээний олон улсын стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж болон баялаг мэдээллийн санд тулгуурлан дэлхийн суурь шинжлэх ухааны хөгжилд өөрийн бодит хувь нэмрээ оруулсаар байна.

    Чичирхийлэл үүсгэгч ширээ

    Акселерометр (хөрсний хурдатгал хэмжигч мэдрүүр)-т зохиомлоор механик хөдөлгөөн дамжуулах (чичиргэх) замаар ажиллагааг нь шалгах зориулалт бүхий shaking table-ийг  зохион бүтээж өөрсдийн турших, шалгах ажилдаа ашиглаж байна.  Shaking table гэж өгөгдсөн зааврын дагуу,  зохиомлоор чичирхийлэл үүсгэх зориулалт бүхий нэг, хоёр эсвэл гурван тэнхлэгт чөлөөтэй хөдлөж чадахуйц туршилтын тавцанг юм.

    Вэб сайт: https://www.iag.mn/
    Утас: 11-453683
    Хаяг: Улаанбаатар – 51, ш/х 152
    И-мэйл: iag@iag.ac.mn
    3.5
    (2)

    Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хэвийн ажиллагааг хянах систем (ХАТ)

    Газар хөдлөлт бүртгэх хээрийн болон нүүдлийн станцын нүхэн байрны дотор байрлах сейсмометр, дижитайзер (тоон хөрвүүлэгч), сүлжээний төхөөрөмж, тэжээлийн систем зэргийн хэвийн ажиллагааны нөхцөл байдал, гадна байрлах төхөөрөмжүүд болох нарны зайн дэлгэцийн цэнэглэлт, бүрэн бүтэн байдал хэрэглээний горим, нүхэн байрны тагны төлвөөс гадна хэрэглэгч тус бүрийн хүчдэл, гүйдэл, орчны агаарын чийгшил, темпратур, усны мэдээлэл зэрэг утгуудыг сүүлчийн болон өмнөх утгуудын хамтаар төв рүү мэдээллэж график, тоон байдлаар интерфейс орчинд тасралтгүй харуулах, хянах, анхааруулах болон зарим нэгэн параметрүүдийг удирдах зэрэг үйлдэл хийдэг техник ба програм хангамж бүхий цогц систем  зохион бүтээж туршилтын журмаар хэрэгцээнд нэвтүүлээд байна.

    Вэб сайт: https://www.iag.mn/
    Утас: 11-453683
    Хаяг: Улаанбаатар – 51, ш/х 152
    И-мэйл: iag@iag.ac.mn
    3
    (2)

    МОНГОЛ ОРНЫ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ МУЖЛАЛЫН ЗУРАГ

    Одон орон геофизикийн хүрээлэнгээс  БХБЯ -захиалгаар 2018 онд хийсэн Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын 1: 1000000 зургыг  сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр баяжуулан сайжруулж 2020 онд гаргалаа. Зургыг газар хөдлөлтийн балл, болон хөрсний оргил хурдатгал бүрээр  50, 500, 2500 давдагдах хугацааны хувьд  гаргасан.

    Зохиогч: ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН
    Вэб сайт: https://www.iag.mn/
    Утас: 11-453683
    Хаяг: Улаанбаатар – 51, ш/х 152
    И-мэйл: iag@iag.ac.mn
    3
    (1)