• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 57524

Технологи Дүрслэх урлагийн боловсролын академи

Үйл ажиллагааны чиглэл:

               Технологи, Дүрслэх урлагийн боловсролыг дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгаа, төсөл хөтөлбөр, уралдаан тэмцээн, сургалтын хэрэглэгдэхүүний үйлдвэрлэл.

Хамтын ажиллагаа:

  • БСШУЯ, ШУТС, Их дээд сургууль, Хүүхдийн байгууллага, ОУХ-ийн “Найрамдал” төв, БСУГазар, Орон нутгийн захиргаа, ЕБС болон сургалтын байгууллагууд, Техникийн  спортын нийгэмлэг, клубууд.
  • Их дээд сургуулийн судлаач, профессор багш нар, ЕБС-ийн багш нар, техник, дүрслэх урлагийн авьяас сонирхолтой сурагчид, сонирхогчдыг дэмжсэн сургалт, судалгаа, төсөл хөтөлбөр, уралдаан тэмцээн

Туршлага:

  • Техникийн сонирхол, авьяастай ЕБС-ийн багш, сурагчдыг дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болох, БСШУЯ -аас зохион байгуулдаг “Техник технологийн улсын олимпиад” бусад уралдаан тэмцээнийг 1996 оноос эхлэн, Нийслэл, орон нутагт тасралтгүй 23 жил зохион байгуулсан. Энэ хугацаанд 12 удаа ОУХ-ийн “Найрамдал” төвд зохион байгуулсан байна. Сүүлийн жилүүдэд зурагзүй, дизайн, дүрслэх урлагийн төрлүүд нэмэгдэн зохион байгуулагдахын зэрэгцээ, техник спортын төрлүүд жил бүр зохион байгуулагдаж, олон улсын тэмцээнд оролцуулахад болон сурагчдын авъяас чадварыг хөгжүүлхэд чухал ач холбогдол өгч байгаа юм.
  • Технологийн сургалтын хэрэглэгдэхүүн “WORK BENCH” төсөл, Бүтээгдэхүүний загварын патентын бүртгэлийн дугаар 30-0002868
  • ЕБС-ийн Бүрэн дунд боловсролын сургалтын хэрэглэгдэхүүний төсөл
  • СӨБ-ын сургалтын хэрэглэгдэхүүний төсөл тус, тус хэрэгжүүлсэн

    Шоо модон тоглоом

    8,000 ₮

    ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ № 4

    Суралцахуйн чиглэл: МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ БҮЛЭГ: Бэлтгэл бүлэг СЭДЭВ: Шоо ба тоо тоолол ЗОРИЛГО: Шоог нэг нэгээр нь барьж өнгө ялгаж өрөх, барих, эвлүүлэх, шооны тоог дэс дарааллаар байрлуулан өрөх, шоог ижил тоотойгоор давтан нэрлэж, зөв өрөх, тоо цээжлэх Заах арга: Тооллын арга, үзүүлэн таниулах арга, тайлбарлах арга, урамшуулах арга Хэрэглэгдэхүүн:
    • Шооны талуудад 1-6 хүртэлх тоо бичигдсэн, 3 өнгөөр ялгасан ба ижил өнгийн, адил хэмжээтэй 9 ширхэг шооноос бүтсэн, тусгай зориулалтын суурьтай модон тоглоомын багц хэрэглэгдэхүүн
    • Шоог байрлуулах хэмжээ, ижил өнгөөр бэлтгэсэн зураг
     Аргачлал:
    • Тоглоомыг тавиураас хоёр гараараа барьж ширээн дээр авчирч тавина.
    • Тоглоомыг суурийн хамт хайрцагнаас гарган, өрж байрлуулна.
    • Тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зургийг өмнөө тавина.
    • Шоог өнгөөр ялгаж, суурь дээр нэг нэгээр байрлуулна.
    • Шооны тоог дэс дарааллаар байрлуулан өрнө.
    • Дараа нь шооны ижил тоог дээш харуулан төрөлжүүлж, нэрлэн, суурь дээр байрлуулан өрнө.
    • Бүгдийг байрлуулж дууссаны дараа ажиглаж, тоолж байрлуулах, өнгийн ялгааг нэрлэх зэргээр тайлбарлан ярилцана.
    • Өөрсдийн санаагаар өөр өөр байрлалаар өрж тоглоно.
    • Тоглоомоо хайрцагт хийж, тавиурт аваачиж тавина.

    Зохиогч: Д.Сэрээтэрдорж
    Утас: 94093808
    Хаяг: ТДУБА
    И-мэйл: sek3808@yahoo.com
    3
    (1)

    Бүхэл ба хэсгүүд модон тоглоом

    12,000 ₮

    ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ № 3

    Суралцахуйн чиглэл: МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ БҮЛЭГ: Бэлтгэл бүлэг СЭДЭВ: Бүхэл ба хэсгийн тухай ЗОРИЛГО: Дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсийг таних, нэрлэх, эвлүүлэх, хэсгүүдэд хуваах, өнгөөр ялгах, бүхэл ба хэсгийн тухай мэдэх Заах арга: Үзүүлэн таниулах арга, тайлбарлах арга, урамшуулах арга Хэрэглэгдэхүүн:
    • Дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсээс бүтсэн, шар, улаан, ногоон, хөх 4 өнгөөр ялгасан, суурь тавиур бүхий модон тоглоомын багц хэрэглэгдэхүүн
    • Модон тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зураг
     Аргачлал:
    • Тоглоомыг тавиураас хоёр гараараа барьж ширээн дээр авчирч тавина.
    • Өөрийнхөө өмнөх тоглоход зориулсан суурь тавиур дээр, тоглоомыг хайрцагнаас гарган байрлуулна.
    • Тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зургийг өмнөө тавина.
    • Дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсээс бүтсэн тоглоомыг өнгөөр ялгаж суурь дээр нэг нэгээр байрлуулна.
    • Дараа нь ижил өнгийн дүрсүүдийг хэсэг бүрээс ялгаж байрлуулна.
    • Бүгдийг байрлуулж дууссаны дараа ажиглаж, бүхэл болгон нэгтгэж байрлуулах, дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсээс бүтсэн хэлбэр, өнгийн ялгааг нэрлэх зэргээр тайлбарлан ярилцана.
    • Өөрсдийн санаагаар өөр өөр байрлалаар өрж тоглоно.
    • Тоглоомоо суурь дээр зөв байрлуулж, хайрцагт хийж, тавиурт аваачиж тавина.

    Зохиогч: Д.Сэрээтэрдорж
    Утас: 94093808
    Хаяг: ТДУБА
    И-мэйл: sek3808@yahoo.com
    0
    (0)

    Тоо тоолол модон тоглоом

    12,000 ₮

    ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ № 2

    Суралцахуйн чиглэл: МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ БҮЛЭГ: Ахлах бүлэг СЭДЭВ: Тоо тоолол, нэмэх, хасах ЗОРИЛГО: Тоо болон нэмэх, хасах, тэнцүүгийн тэмдгийг таних, тоог дэс дарааллаар байрлуулах, цээжээр тоолох, өнгөөр ялгах, нэмэх, хасах үйлдлийг мэдэх Заах арга: Асуудал дэвгүүлэн ярилцах арга, үзүүлэн таниулах арга, тооллын арга, урамшуулах арга Хэрэглэгдэхүүн:
    • 0-9 хүртэлх цифрээс бүтсэн ногоон, хөх 2 өнгийн тоо, шар өнгөөр ялгасан нэмэх, хасах, тэнцүүгийн тэмдэг бүхий, тусгайлсан суурьт байрлуулсан модон тоглоомын багц хэрэглэгдэхүүн
    • Модон тоглоомын тоотой ижил өнгөөр бэлтгэсэн нэмэх, хасах, тэнцүүлэх үйлдлийн зургийн хувилбарууд, суурь тавиур
     Аргачлал:
    • Өөрийнхөө өмнөх тоглоход зориулсан суурь тавиур дээр, тоглоомыг хайрцагнаас гарган байрлуулна.
    • Тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн нэмэх, хасах, тэнцүүлэх үйлдлийн зургийн хувилбаруудыг өмнөө тавина.
    • Тоо болон нэмэх, хасах, тэнцүүгийн тэмдгийг нэрлэнэ.
    • Тоог дэс дарааллаар байрлуулж, тоолж сурна.
    • Дараа нь тоонуудыг суурь дээр зөв байрлуулах, тооны ижил ба ялгаатай дүрсийг мэдэх.
    • Тоглоомын тоог өнгөөр ялгаж суурь дээр нэг нэгээр байрлуулж нэмэх, хасах, тэнцүүлэх үйлдлийг дараалуулан гүйцэтгэнэ.
    • Тоо тоолол, нэмэх, хасах тэнцүүлэх үйлдлийг давтан сурсны дараа ажиглаж, тоолж байрлуулах, өнгийн ялгааг нэрлэх зэргээр тайлбарлан ярилцана.
    • Өөрсдийн санаагаар нэмэх, хасах тэнцүүлэх үйлдлийг гүйцэтгэж тоглоно.
    • Тоглоомоо суурь дээр байрлуулж, хайрцагт хийгээд, тавиурт аваачиж тавина.

    Зохиогч: Д.Сэрээтэрдорж
    Утас: 94093808
    Хаяг: ТДУБА
    И-мэйл: sek3808@yahoo.com
    0
    (0)

    Геометрийн дүрстэй модон тоглоом

    35,000 ₮

    ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ № 1

    Суралцахуйн чиглэл: МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ БҮЛЭГ: Бэлтгэл бүлэг СЭДЭВ: Дүрсийг таних, өнгийг нэрлэх ЗОРИЛГО: Дөрвөлжин дүрсийг таних, нэрлэх, барих, эвлүүлэх,  хэмжээгээр ангилах, хуваах, өнгөөр ялгах Заах арга: Тайлбарлах арга, тооллын арга, урамшуулах арга Хэрэглэгдэхүүн:
    • Дөрвөлжин дүрсээс бүтсэн, 3 өнгөөр ялгасан, шаталсан хэмжээтэй, модон тоглоомын багц хэрэглэгдэхүүн
    • Модон тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн зураг, суурь тавиур
     Аргачлал:
    • Тоглоомыг тавиураас хоёр гараараа барьж ширээн дээр авчирч тавина.
    • Өөрийнхөө өмнөх тоглоход зориулсан суурь тавиур дээр, тоглоомыг хайрцагнаас гарган, өрж байрлуулна.
    • Тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зургийг өмнөө тавина.
    • Дөрвөлжин дүрстэй тоглоомыг өнгөөр ялгаж суурь дээр нэг нэгээр байрлуулна.
    • Дараа нь ижил өнгийн дүрсүүдийг суурь дээр шатлуулан давхарлаж байрлуулна.
    • Бүгдийг байрлуулж дууссаны дараа ажиглаж, тоолж байрлуулах, дөрвөлжин хэлбэр, өнгийн ялгааг нэрлэх, тайлбарлан ярилцана.
    • Өөрсдийн санаагаар өөр өөр байрлалаар өрж тоглоно.
    • Тоглоомоо хайрцагт хийж, тавиурт аваачиж тавина.

    Зохиогч: Д.Сэрээтэрдорж
    Утас: 94093808
    Хаяг: ТДУБА
    И-мэйл: sek3808@yahoo.com
    0
    (0)