• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Шинжлэх ухаан 2020 онлайн үзэсгэлэн тун удахгүй

Утасны жагсаалт
нийт зочилсон хүний тоо 9

УРГАМАЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

Маршал Х.Чойбалсангийн шийдвэрээр 1948 оны 2 дугаар сарын 7-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг болох Бургалтайд хөдөө аж ахуйн нэгдсэн туршлага станц байгуулагдсанаар Монголын газар тариалангийн шинжлэх ухааны байгууллагын эх суурь нь тавигдсан.Тус станцыг 1952 онд Хангайн бүсийн газар тариалангийн туршлага станц болгон чиглэл зорилтыг тодорхой болгож, 1958 онд Зүүнхараа хотноо шилжүүлж 1963 он хүртэл төрөл бүрийн таримал сортыг сорьж шалгаруулах, тэдгээрийг тариалах агротехникийн зарим асуудлыг судлах чиглэлээр ажилласан юм. Станцын анхны туршлагууд тавигдаж үндэсний эрдэмтэн судлаачид Д.Санжаа, Х.Зундуйжанцан, М.Өлзий, Д.Шархүү нарын судалгааны эхний дүнгүүд Монголын газар тариалангийн шинжлэх ухааны үндэс суурь боллоо.

1963 онд уг станцыг Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн (УГТЭШХ) болгон өргөжүүлж тус оронд тариалан эрхлэх шинжлэх ухааны үндэстэй систем боловсруулах, байгаль, цаг уурын өвөрмөц онцлогт тохирсон хөдөө аж ахуйн таримлын арвин ургацтай сорт сонгож шалгаруулах, шинээр буй болгох, хөрсний үржил шимийг дээшлүүлэх арга барилыг боловсруулах үндсэн үүргүүдийг хариуцуулсан юм. Тус хүрээлэнг 1978 онд Дархан хотноо шилжүүлсэн нь тэр үеийн захирал А.Хүчитийн алсын хараатай бодлого, нөр их хөдөлмөрийн үр дүн болсон зоримог шийдэл байлаа.

    ХӨХ ДАЛАН ХАЛЬСНЫ “BERRY BLUE” СОРТЫН СУУЛГАЦ

    Бүтээгдэхүүний тодорхойлолт:

    • Ботаник нэр: Lonicera ceaerulea L
    • Сортын нэр: Berry Blue
    • Бутны хэлбэр: Эгц босоо
    • Ургамлын өндөр: 1.75-2.25 м
    • Ургалтын хугацаа: 160 хоног
    • Жимс боловсрох хугацаа: 6-р сарын дунд
    • Жимс: Урт гонзгой хэлбэртэй
    • Жимсэлж эхлэх нас: 3
    • Нэг бутны ургац: 2.9-3.1 кг
    • Ургац: 36-38 ц/га
    • Үржүүлэх арга: Ногоон мөчрийн арга
    • Хүйтэн тэсвэр: Маш өндөр цэцэглэлтийн үед -3С0 , өвөлжилтийн үед -46 С0
    • Нэг га-д орох суулгацын хэмжээ: 1250-1660 ширхэг
    • MNS 6416: 2013 шаардлага хангасан

     Ач холбогдол: Хөх далан хальс жимс нь найрлагандаа С, А, Е, В бүлгийн амин дэмүүд, кали, кальци,  зэс, цайр, магни, төмөр, цахиур зэрэг эрдэс бодисууд, биологийн идэвхт нэгдлүүд, исэлдэлтийн эсрэг бодисууд тухайлбал, антоциан, флавиноидыг харьцангуй их хэмжээгээр агуулдаг, мөн төрөл бүрийн бактери, вирус устгах үйлчилгээтэй байгалийн гаралтай антибиотикийн агууламж ихтэй тул ханиад, халдварт өвчин, экзем, псириоз, элэг, бөөр, ходоод, мэдрэл, үе мөчний өвчний үед хэрэглэхээс гадна хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай юм. Уг жимсгэнэ нь судасны хана бэхжүүлэх, цус алдалтыг багасгах, цусны даралт тогтворжуулах, цус багадалтаас урьдчилан сэргийлэх, аминдэмийн дутагдлыг нөхөх ач холбогдолтой юм.

    Зориулалт: Жимсийг нь шинээр нь хүнсэнд шууд хэрэглэхээс гадна дахин боловсруулж компот, дарс, чанамал хийхэд тохиромжтой. Эмчилгээний зориулалтаар эмийн үйлдвэрлэлд болон хүнсний будагч бодис гарган авах зэрэгт түүхий эдээр ашиглах боломжтой.

    Баталгаажилт: ХХААХҮЯ-ны Улсын Сорт сорилтын зөвлөлийн 2018 оны 12-р сарын 17-ний өдрийн 01/12 тоот тогтоолоор “Нутагшсан” сортоор батлагдсан.

    Зохиогч: УГТХүрээлэн Төмс судлалын сектор
    Вэб сайт: ipas.edu.mn
    Утас: 70378826, 99105412
    И-мэйл: atarsaikhan@ipas.edu.mn
    5
    (1)

    Гала төмсний сорт

    Гарал: 2007 онд Герман улсын Норика үрийн компаниас оруулж ирсэн. УГТЭШХ-ийн төмсний сорт судалгаанд шалгаруулаад 2011 онд нутагшсан сортоор батлагдсан.

    Сортын биологи, аж ахуйн шинж чанар:

    • Болц: Дундын болцтой /78-83/
    • Булцуу: Зууван-зууван дугуй хэлбэртэй, гүехэн нүдтэй, жигдхэн, дунд зэргийн хэмжээтэй, олон тооны булцуутай, гөлгөр хальстай, шараас гүн шар өнгөтэй махлаг эдтэй.
    • Ургац: Өндөр /25-34 тн/га/, маш жигд хэмжээтэй олон булцуутай.
    • Хэрэглээ: Хүнсний шинэ хэрэглээний, чанаж боловсруулахад бутардаггүй, мөн дахин боловсруулалтын чипс хийхэд тохиромжтой.
    • Биохимийн үзүүлэлт: хуурай бодис 21.0 %, цардуул 13.0 %, сахар 1.8 %, Вит С 11.5 мг/100 г
    • Зах зээл: Шинээр нь буюу хадгалж, дахин боловсруулж борлуулах боломжтой.
    • Өвчин: PVY- вирусын эсрэг өндөр, PLRV- вирусын эсрэг дунд зэргийн дархлаатай, Нематод Ro1 ба Ro4-д тэсвэртэй, төмсний өмөн үү өвчинд /патотип D1/, навчны фитофторт болон энгийн цахлайн эсрэг дунд зэргийн тэсвэртэй.
    • Онцлох зүйл: маш эрчимтэй хурдан өсөж хөгжидөг, хүчирхэг бүдүүн иш бүхий ногоон массыг их бүрдүүлдэг, нэг бутнаас олон тооны жигд булцуу өгдөг, амт чанар сайтай, хадгалалт сайн даадаг.

    Солист

    Гарал: 2007 онд Герман улсын Норика үрийн компаниас оруулж ирэн сорт судалгаанд шалгаруулаад 2013 онд нутагшсан сортоор батлагдсан.

    Сортын биологи, аж ахуйн шинж чанар:

    • Болц: Нэн эртийн болцтой /60-65/
    • Булцуу: Зууван дугуй, зөв хэлбэртэй, гүехэн нүдтэй, гөлгөр шар хальстай, цайвар шар-шар махлаг эдтэй.
    • Ургац: Ургацын чадавхи өндөр, Эрт ургацаар ашиглахад таваарлаг чанар сайтай.
    • Хэрэглээ: Хүнсний шинэ хэрэглээний, чанаж боловсруулахад бутардаггүй, амт чанар сайтай.
    • Биохимийн үзүүлэлт: хуурай бодис 18.5 %, цардуул 12.8 %, сахар 1.7 %, Вит С 12.5 мг/100 г
    • Зах зээл: Шинээр нь буюу хадгалж, дахин боловсруулж борлуулах боломжтой.
    • Өвчин: PVY- вирусын эсрэг дунд зэрэг, PLRV- вирусын эсрэг өндөр дархлаатай, Нематод Ro1 ба Ro4-д тэсвэртэй, төмсний өмөн үү өвчинд тэсвэргүй, навчны фитофтор болон энгийн цахлайн эсрэг өндөр дархлаатай.
    • Онцлох зүйл: Хадгалалт маш сайн даадаг, тайван байдлаа удаан хадгалдаг. Европын хамгийн эрт болцтой сортуудын нэг. Тарихын өмнө соёолуулж тарихад болц түргэснэ. Маш эртийн болцтой учраас эртийн ургац хураахад тохиромжтой, таваарлаг чанар өндөртэй. Талбайн нөхцөлд мөөгөнцөрийн өвчинөөр өвчилдөг тул эрүүл үрээр тариалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах хэрэгтэй.

    Зохиогч: УГТХүрээлэн Төмс судлалын сектор
    Вэб сайт: ipas.edu.mn
    Утас: 70378826, 99373777
    И-мэйл: knyamgerel@yahoo.com
    5
    (1)

    Шар буурцгийн Ней доу-4 сорт

    Бүтээгдэхүүний тодорхойлолт:

    • Ботаник нэр: Glycine hispida L
    • Сортын нэр: Ней доу-4
    • Ургалтын хугацаа: 92-96 хоног
    • Үрийн ургац: 14.2-22.6 ц/га
    • Ургамлын өндөр: 49.9-65 см
    • Налалт: тэсвэртэй
    • Асгаралт: тэсвэртэй
    • 1000 үрийн жин: 160-184 г
    • Уураг: 33.6%
    • Тослог: 14.5%

    Ач холбогдол: Шар буурцаг /Glycine hispida L/ нь сортоосоо хамаарч уураг 30-52%, тос 17-27%, нүүрс ус 20-25%, төдийгүй кали,  натри, кальци, фосфор, магни, төмөр, фтор, зэс, иод, цайр, селен зэрэг эрдэс бодис болон А, Е, К, В1, В2, фолийн хүчил зэрэг аминдэм агуулдаг онцгой найрлагатай хүнс, техник, тэжээлийн ач холбогдол бүхий таримал юм. Буурцагт ургамлын нэгэн адил агаарын азотыг хөрсөнд хуримтлуулна.

    Зориулалт: Шар буурцгаар дүпү, мах орлуулах болон сүү сүүн бүтээгдэхүүн гээд 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн тос гаргаж аваад уураг ихээр агуулсан шахдасыг нь эрчимжсэн аж ахуй, малын багсармал тэжээл үйлдвэрлэж ашигладаг.

    Баталгаажилт: ХХААХҮЯ-ы дэргэдэх Улсын Сорт сорилтын зөвлөлийн 2013 оны 12-р сарын 12-ны өдрийн 01 тоот тогтоолоор “Ирээдүйтэй” сортоор батлагдсан

    Вэб сайт: http://www.ipas.edu.mn/
    Утас: 70378826, 99085152
    И-мэйл: Dorligsuren@ipas.edu.mn
    3
    (12)

    Дархан-144 сорт

    930,000 ₮

    Буудайн Дархан-144 сорт нь дунд оройн болцтой (90-98 хоног) тариалангийн төв, болон тал хээрийн бүс нутгуудад тариалхад тохиромжтой, налалт, ган халуун, үрийн асгаралтанд тэсвэртэй, тоост харуугаар талбайн нөхцөлд харьцангуй бага өвчилдөг ургацын өндөр чадавхитай (усалгаагүй нөхцөлд 45ц/га хүртэл ургац өгдөг), том үртэй, үрийн чанар сайтай, 1000үрийн жин 37.4-41.5г, натур жин 782л/г, уураг 16.9%, цавуулаг 35.3%, гурилын гарц 70.3%, ерөнхий үнэлгээ 4.1 балл, өвчинд тэсвэртэй. УСС-ын зөвлөлийн 2009 оны 03-р сарын 20-ны өдрийн №01 тоот протколоор нутагшсан сортоор батлагдсан. Хамтран зохиогч: Б. Ганбаатар, С. Цэрэндолгор,П. Эрдэнэчимэг, Д. Хишигтэйхүү, Ц.Долгор, Ц.Нямдорж нар юм.

    Зохиогч: Я.Мягмарсүрэн
    Вэб сайт: http://www.ipas.edu.mn/
    Утас: 88055742
    И-мэйл: ulzii_psari@yahoo.com
    3
    (12)

    Дархан-131 сорт

    930,000 ₮

    Буудайн Дахан-131 сорт нь эрт болцтой (77-88 хоног) тариалангийн өндөрлөг уулын бүс нутгуудад тариалхад тохиромжтой, налалт, ган халуун, үрийн асгаралтанд тэсвэртэй, тоост харуугаар талбайн нөхцөлд харьцангуй бага өвчилдөг, өндөр ургацтай (усалгаагүй нөхцөлд 26.4ц/га-д хүрнэ), нутагшсан эрт болцтой сортоос 4.1ц/га нэмүү ургацтай, 1000 үрийн жин 26.8-34.0 г, натур жин 768.0л/га, уураг 14.8%, цавуулаг 29.1%, гурилын гарц 68.1%, ерөнхий үнэлгээ 3.9-4.5 балл, үрийн чанар сайтай, өвчинд тэсвэртэй. УСС-ын зөвлөлийн 2009 оны 03-р сарын 20-ны өдрийн №01 тоот протоколоор нутагшсан сортоор батлагдсан.

    Хамтран зохиогч: А. Хүчит, Ж. Ганболд, Ж. ЧулуунбаатарБ. Ганбаатар, С. Цэрэндолгор,П. Эрдэнэчимэг, Д. Хишигтэйхүү, Ц.Долгор, Ц.Нямдорж Д. Өлзийсайхан нар юм.

    Зохиогч: Я.Мягмарсүрэн
    Вэб сайт: http://www.ipas.edu.mn/
    Утас: 88055742
    И-мэйл: ulzii_psari@yahoo.com
    3
    (12)

    “Дархан Ризо” био шингэн бордоо

    3,500 ₮

    Зориулалт: Бүх төрлийн хүнс, тэжээлийн таримлыг бордох

    Орц, найрлага: Агаарын азотыг хөрсөнд шингээгч, Р, К задлагч, ургамлын өсөлтийг дэмжигч индол-3 цууны хүчил үүсгэгч бактериудын холимог

    Хэрэглэх арга:

    1. Тарих үед үртэй холих
      • Буудай, үр тариа 20 л/тн
      • Хүнсний ногоо 5 л/кг
      • Төмс 10 л/тн
    1. Ургалтын хугацаанд 20 л бордоогоор 200 л ажлын уусмал бэлтгэж га талбайн ургамлын үндсэнд ойртуулж шүрших

    Шинэлэг тал: Монгол орны хөрснөөс ялган авч цэвэршүүлсэн 50 орчим төрлийн бактериудын холимог

    Давуу тал, ач холбогдол:

    • Хөрсний биологийн идэвхид сайнаар нөлөөлж, хөрсийг эрүүлжүүлэх
    • Ургамлын хооллолтыг иж бүрэн хангах боломжтой
    • Хэрэглэх тун бага, эдийн засгийн хувьд хэмнэлттэй.
    • Сөрөг нөлөөгүй

    Борлуулах цэг:

    • Дархан-Уул аймаг, УГТХүрээлэн
    • УБ, Нарантуул худалдааны төв

    Зохиогч: Bio Undarga
    Вэб сайт: http://www.ipas.edu.mn/
    Утас: 99380777, 86000910
    И-мэйл: biobordoomongolia@gmail.com
    3
    (12)

    Вандуйн Баялаг сорт

    Бүтээгдэхүүний тодорхойлолт:

    •  Ботаник нэр - Pisum arvense
    • Сортын нэр - Баялаг
    • Ургалтын хугацаа - 90-95 хоног
    • Үрийн ургац - 22-25 ц/га
    • Ногоон массын ургац - 210-240 ц/га
    • Налалт - дунд тэсвэртэй
    • Асгаралт - тэсвэртэй
    • 1000 үрийн жин - 220-230 г
    • Эзэлхүүн жин - 770 л/г
    • Уураг - 20.7 %
    • Цардуул - 24.2%
    Ач холбогдол: Вандуй нь хүнс, тэжээл, агротехникийн чухал ач холбогдолтой тарималд тооцогдоно. Баялаг сортын үрэнд уураг 20-26%, цардуул 20-46%, тост бодис 0.8-1.4%, эслэг 6.0%, саахар 8.0%, үнслэг 3.3%, A, B1, B2 ба C-ийн витаминууд ба эрдсийн бодисууд агуулагдана. Вандуй нь үндсэндээ булцуу үүсгэж азот шингээгч болон ризобиум бактерийг идэвхжүүлэх учир ногоон бордуурт тариалах, бусад тарималд сайн өмнөгч болж хөрсийг азотоор баяжуулдаг. Зориулалт: Ногоон массыг малын тэжээлийн зориулалтаар цэцэглэлтээс сүүн болцын үед хатаж ашиглахаас гадна үрийг няцалж гахай, шувуу, малд хүчит тэжээлийн зориулалтаар ашиглана.

    Баталгаажилт: ХХААХҮЯ-ы дэргэдэх Улсын Сорт сорилтын зөвлөлийн 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолоор “НУТАГШСАН” сортоор батлагдсан.

    Вэб сайт: http://www.ipas.edu.mn/
    Утас: 70378826, 99085152
    И-мэйл: Dorligsuren@ipas.edu.mn
    3
    (12)