• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 57528

Хими, химийн технологийн хүрээлэн

Ерөнхий сайд А.Амар тэртээ 1931 онд ардын хувьсгалын 10 жилийн ойн баярт зориулсан хуралд тавьсан “10 жилийн ой ба шинжлэх ухааны үйлдвэр” гэсэн илтгэлдээ газар, орон, байгалийн бодис, рашаан усыг шинжлэх, сүү, махны гаралтай идээ, ундааны зүйлийг боловсруулах арга ажиллагааг боловсронгуй болгохын чухлыг онцлон дурьдаж, цохон тэмдэглэсэн нь төр засгаас химийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байсны тод илрэл болсон юм. ШУА-ийн Байгалийн Ухааны Хүрээлэн анх 1961 онд байгуулагдахад бүрэлдэхүүнд нь ерөнхий ба аналитик хими, органик хими, биохимийн тасаг орсон ба энэ нь одоогийн Хими, Хими Технологийн Хүрээлэн үүсэх үндэс суурь нь болсон юм. Улмаар 1968 онд ерөнхий ба аналитик хими, органик хими, биохими, агрохимийн тасагтайгаар Химийн Хүрээлэн бие даан байгуулагдсан.

    Геополимер материал

    6,800 ₮

    Зориулалт: Цахилгаан станцын хаягдал дэгдэмхий үнсийг ашиглан шүлтийн уусмалаар боловсруулж, нам температурт гарган авсан саарал өнгөтэй, хатуу, нягт бүтэцтэй геополимер бетон.
    Хэрэглэх арга: Явган хүний замын хавтан, ус зайлуулах хоолой, бэлэг дурсгалын зүйл, дам нуруу зэрэг бетонон эдлэл хийхэд ашиглана.
    Найрлага, орц:  Цахилгаан станцын дэгдэмхий үнс, бэхжүүлэгчээр кали ба натрийн шүлтийн уусмал.
    Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Үндсэн түүхий эд нь цахилгаан станцын хаягдал үнс.
    Баталгаажилт: “Цахилгаан станцын хаягдал үнсээр цементгүй барьцалдуулагч материал гарган авах” шинэ бүтээлийн №3860 тоот патент, MNS 6469:2014 стандарт.
    Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр

    Зохиогч: ШУА-н Хими, химийн технологийн хүрээлэн
    Вэб сайт: https://icct.ac.mn/
    Утас: 94006409
    Хаяг: Монгол, улаанбаатар, энхтайвны өргөн чөлөө 13330, шинжлэх ухааны академийн 4-р байр, ххтх Ulaanbaatar, Mongolia 13330
    И-мэйл: indran@mas.ac.mn, icct@mas.ac.mn
    4
    (2)

    Цементгүй хөнгөн бетон

    150,000 ₮

    Зориулалт: Цахилгаан станцын хаягдал дэгдэмхий үнсийг ашиглан нам температурт гарган авсан саарал өнгөтэй, хатуу, нүх сүвэрхэг, цементгүй хөнгөн бетон.
    Хэрэглэх арга: Дуу, дулаан тусгаарлах зорилгоор  барилгын дүүргэгч материал болгон хэрэглэнэ.
    Найрлага, орц:  Цахилгаан станцын дэгдэмхий үнс, байгалийн элс, хөөс үүсгэгч (хөнгөн цагааны нунтаг), бэхжүүлэгчээр кали ба натрийн шүлтийн уусмал.
    Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Үндсэн түүхий эд нь цахилгаан станцын хаягдал үнс. Цемент ашигладаггүй.
    Баталгаажилт: “Цахилгаан станцын хаягдал үнсээр цементгүй хөнгөн бетон гарган авах” шинэ бүтээлийн №4221 тоот патент
    Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр

    Зохиогч: ШУА-н Хими, химийн технологийн хүрээлэн
    Вэб сайт: https://icct.ac.mn/
    Утас: 94006409
    Хаяг: Монгол, улаанбаатар, энхтайвны өргөн чөлөө 13330, шинжлэх ухааны академийн 4-р байр, ххтх Ulaanbaatar, Mongolia 13330
    И-мэйл: indran@mas.ac.mn, icct@mas.ac.mn
    4
    (1)