• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 58571

“XVII ЗУУНЫ МОНГОЛЫН ХОТУУД” САРЬДАГИЙН ХИЙДИЙН ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ХҮЛЭЭН АВЛАА

08 сарын 20, 2020

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “XVII зууны Монголын хотууд” Сарьдагийн хийдийн түүх, археологийн судалгаа” захиалгат төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.

“Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 1.4.3. “захиалгат төсөл” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ болон төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, агентлаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэхэд  чиглэсэн төслийг ойлгоно;

Төслийн гүйцэтгэгч ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Хэрэглээний угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Батцоож судалгааны төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршуулав.

  Төслийн товч танилцуулга

Төслийн зорилго нь: 17 дугаар зууны Монголын хотууд төслийн хүрээнд Халхын өндөр гэгээн Занабазарын бүтээлийн хийдийг нээн илрүүлж, зүй зохистой байдлаар аялал жуулчлалын шугамаар хөгжүүлэх.

Захиалагчийн нэр: Боловсрол, шинжлэх ухааны яам,

Санхүүжүүлэгч байгууллага: Шинжлэх ухаан, технологийн  сан,
Төслийн нэр: “XVII зууны Монголын хотууд” Сарьдагийн хийдийн түүх, археологийн судалгаа
Төслийн хугацаа: 2013-2017 он,
Төслийн удирдагчийн нэр: ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун,
Гүйцэтгэгч байгууллага: ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн

Гүйцэтгэгчдийн нэрс:

    • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Э.Уртнасан,
    • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант, Ч.Энхтуул,
    • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант, Б.Батцоож,
    • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов.