• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 56594
Захирлын мэндчилгээ
image 52

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 99 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын мэндийг нийт шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн мэргэд, багш, судлаачид, шинийг санаачлагчид, энтерпрейнерүүд болон инженерүүддээ Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сангийн болон хувийнхаа зүгээс дэвшүүлье.

2020 онд НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь дэлхий нийтээр тархаад буй COVID-19 цар тахалтай холбоотойгоор дэлхийн шинжлэх ухааны өдрийг “COVID-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ НИЙГЭМ, ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨХ ШИНЖЛЭХ УХААН” гэсэн уриатайгаар тэмдэглэлээ.

Шинжлэх ухаан нь одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлыг давахад чухал үүрэг гүйцэтгэх ба илүү энэрэнгүй, тогтвортой нийгмийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулах нь зайлшгүй юм.

Энэхүү цар тахлын үеийн хямрал нь шинжлэх ухааны судалгааны санхүүжилтийг яаралтай нэмэгдүүлэх, мөн хамтын ажиллагааг сайжруулахыг сануулж буй дохио, хөшүүрэг болж өглөө.

Шинжлэх ухаан, технологийн сан нь олон улсын ижил төстэй үйл ажиллагаа бүхий сангуудын жишигт хүрэхээр бүтэц, менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангахаар ажиллаж байна.

Хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшилд ажиллаж буй эрдэмтэн судлаачид та бүхний Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт хүсье.

Хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн шамдан ажиллаж, үзэл бодлоо зоригтой илэрхийлэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлд өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байна.

Group 44