• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 272664

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ САНТАЙ ХАМТАРСАН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

07 сарын 26, 2022

Монгол улсын “Шинжлэх ухаан, технологийн сан, БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны үндэсний сан хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу 2023 оноос эхлэн хэрэгжүүлэх хоёр орны эрдэмтдийг дэмжих зорилгоор төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөл хэрэгжих хугацаа 3 жил (2023-2025) байх бөгөөд дараах төслийн саналыг хүлээн авна. Үүнд:

– Хүнс, хөдөө аж ахуй;
– Биотехнологи;
– Био анагаах ухаан;
– Биологи;
– Байгаль орчин ба Экологи;

Тавигдах шаардлага:
– Төслийн зардал нь “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 6.3 дахь хэсэг /журам харах/ болон “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д /журам харах/ нийцсэн байна.
– Төслийн үр дүн “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 8.1 дэх хэсэгт заасан хэлбэртэй байна.

Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
– Өгөгдсөн маягтын дагуу боловсруулсан төслийн саналыг Монголын талд 2022 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@stf.gov.mn хаягаар хүлээн авна.
Маягтыг Хамтарсан төслийн мэдүүлгийн маягт 2022.docx линкээр татаж авна уу.

Хугацаандаа мэдүүлээгүй болон анхан шатны баримтын шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангаас авна уу.

Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний парк, 3 давхар, 317 тоот, Утас: 11-315741

 

Шинжлэх ухаан, технологийн сан