• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 119935

“Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн технологийн нэвтрүүлэлт” инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа

03 сарын 15, 2019

 “Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан”-д 2016-2018 онд хэрэгжсэн “Бөсгөсөн шохой инновацын бүтээгдэхүүн технологийн нэвтрүүлэлт” инновацийн төслийн удирдагч, доктор П.Насанжаргал эрдэм шинжилгээний ажлын тайлангаа хүлээлгэн өгч, ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавд төслийн үр дүнгээ танилцууллаа. “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д төслийн үр дүнгээс байршуулав.

Инновацийн төслийн товч танилцуулга

Төслийн нэр: Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн технологийн нэвтрүүлэлт,
Төслийн хугацаа: 2016-2018 он,
Төслийн удирдагч: П.Насанжаргал техникийн ухааны доктор,
Гүйцэтгэгчид: МУ-ын зөвлөх инженер П.Рэнцэндорж, С.Бүрэн, ахлах лаборант Б.Дун-Эрдэнэ.

Төслийн үр дүн: 

  •  Гидратин шохой, техникийн шаардлага, MNS 6738:2018,
  • Арьс ширийн боловсруулалтад бөсгөсөн шохой ашиглах судалгаа, ЭШ-ний өгүүлэл,
  • Бөсгөсөн шохой үйлдвэрлэх шинэчилсэн технологи,
  • Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн,
  • Бөсгөсөн шохой ашиглах технологийн зөвлөмж ISBN 978-99978-2-971-9,
  • Бог малын арьсны үс авах, шохойдоход бөсгөсөн шохойн лагшим ашиглах арга Ашигтай загвар: УБ-ийн дугаар 20-0002913,
  • Бодын ширний үс авах, шохойдох дамжлагад бөсгөсөн шохой ашиглах арга, Ашигтай загвар: УБ-ийн дугаар 20-0002912.

Шинжлэх ухаан, технологийн сан