• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 119932

“Орчны стресст нөхцөлд ургамал дасан зохицох чадавхийн экофизиологи ба анатомийн судалгаа нэвтрүүлэх нь” суурь судалгааны төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа

04 сарын 19, 2019

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу “Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан” өнөөдөр /2019.04.10/ “Орчны стресст нөхцөлд ургамал дасан зохицох чадавхийн экофизиологи ба анатомийн судалгаа нэвтрүүлэх нь” суурь судалгааны төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа. 

Төслийн удирдагч, доктор (Ph.D), профессор Г.Цэрэнханд эрдэм шинжилгээний ажлын тайлангаа ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавд танилцуулж, “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д бүтээлийн дээжээс байршуулав.

Суурь судалгааны төслийн товч танилцуулга:

Төслийн нэр: Орчны стресст нөхцөлд ургамал дасан зохицох чадавхийн экофизиологи ба анатомийн судалгаа,
Төслийн хугацаа: 2016-2018 он,
Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,
Гүйцэтгэгч байгууллага: Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн,

  •  Ш.Цоож доктор (Sc.D), ЭШТА,
  • Ц.Мөнхзул, доктор (Ph.D), ЭШДА,
  • А.Алтанцоож магистр, ЭШДА,
  • Х.Отгонбаяр магистр, ЭШДА,
  • Т.Сэмжид магистр, ЭШ дадлагажигч ажилтан,
  • А.Номундарь магистр, ЭШ дадлагажигч ажилтан,
  • Г.Бямба-Ёндон магистр, ЭШ дадлагажигч ажилтан,
  • Б.Балдандорж магистр, ЭШ дадлагажигч ажилтан,

Төслийн үр дүн:

Орчны таагүй нөхцөлд дасан зохицож ургах чадвар, бүтээмж өндөртэй ургамлыг илрүүлэн түүнийг генетик, селекцийн болон доройтсон  бүс нутагт экологийн  сайжруулалтад ашиглах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах эх материал бүрдүүлэх боломж бүрдэж байгаа нь чухал ач холбогдолтой. Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг болох Баруун бүрхийн гол орчмын уулын хээрийн үетэн-алаг өвст бүлгэмдэлд зонхилогч 10 зүйлийн анатоми, экофизиологийн үзүүлэлтээр ганг тэсвэрлэх чадварыг тодорхойллоо. 

  • Нэгэн сэдэвт бүтээл-1,
  • Ном, товхимол-5,
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл-30,
  • Эрдэм шинжилгээний илтгэл-23,
  • Эмийн түүхий эдийн хамтарсан стандарт-17,
  • Зохиогчийн эрхийн гэрчилгээ–2 /№ 9908, 9909/

 

Шинжлэх ухаан, технологийн сан