• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 304112

“ОЮУНЫ ӨМЧ БА ЗАЛУУЧУУД: ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗОХИОН БҮТЭЭЦГЭЭЕ” УРИАГ ДЭВШҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

04 сарын 26, 2022

Дэлхийн оюуны өмчийн өдөр 2022.04.26-нд буюу өнөөдөр тохиож байгаа бөгөөд дэлхий нийтээрээ “Оюуны өмч ба Залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Монголын үндэсний үйлдвэрлэгч, эрдэмтэн, судлаач, инженер, шинийг санаачлагчдын инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бизнесийн салбарт нэвтрүүлэх, үр шимийг хүртэх, салбар дундын хамтын түншлэлийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмрээ оруулж, Монгол Улсын хөгжлийн төлөө хүчин зүтгэж байгаа Та бүхэндээ “Дэлхийн оюуны өмчийн өдөр” –ийн мэнд дэвшүүлье.

Дашрамд сонирхуулахад, Монголд хамгийн анхны патентыг 1963 оны 1-р сарын 13-нд олгожээ. 1992 оны Үндсэн хуулиар оюуны өмчийг “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийн өмч, Монгол Улсын үндэсний баялаг” гэж тодорхойлсон байна. Тиймээс оюуны бүтээл үйлдвэрлэгч салбар, салбар дундын шинийг санаачлагч, судлаач, эрдэмтэн, инженер, контент үйлдвэрлэгч, чөлөөт уран бүтээл туурвидаг хүн бүрд хамааралтай өдөр билээ.

ШУТСан дэлхийн энэ өдөр оюуны өмч үйлдвэрлэгч эрдэмтэн, судлаачдын оюуныг үнэлж, биет бус хөрөнгөөр бүртгэх, хөрөнгө оруулалтын механизм бүхий орчинг бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө босгох, технологи дамжуулах дэд бүтэц, соёлыг дэмжих ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Оюуны өмч ба залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе” уриан дор энэ жилийн арга хэмжээг хамтран зохион байгууллаа.

                         

2022.04.25-нд болсон арга хэмжээ мэдээллийн технологийн салбар дахь оюуны өмчийн эрхийн хамгаалалт, ашиглалтын талаар илтгэл хэлэлцүүлэг тавигдсан юм.

Илтгэл 1. ”Гүүгл компанийн оюуны өмчийн туршлага” МТҮП-ын зөвлөх Kovacs-Goodman

Илтгэл 2 “Оюуны өмчид суурилсан шинэ бүтээлийн хамгаалагдах боломж, туршлага” ОӨГ-ын Шинэ бүтээл ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл

Илтгэл 3 “Экспортлогч болон оюуны өмчийн компанийн оюуны өмчийн стратеги” Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Цогзолмаа нарын илтгэл маш их мэдээллийг агуулснаар оюуны өмчийн ойлголт, анхаарвал зохих мэдлэгийг инноваци бүтээгч үйлдвэрлэгч нарт хүргэв.