• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 70938

Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

03 сарын 11, 2019

Судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, лабораторийн түвшинд боловсруулсан технологи, бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлийн нөхцөлд турших, боловсронгуй болгох, технологийн баримтжуулалт хийх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2019 оноос эхлэн хэрэгжүүлэх “Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Эрдэмтэн, судлаачид та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төсөлд тавигдах шаардлага:

  • Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд туршин нэвтрүүлэх, боловсронгуй болгоход чиглэсэн байх;
  • Төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;
  • Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөц болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилт сорилтын бааз бүрдсэн байх;
  • Төслөөр бий болох бүтээгдэхүүний зах зээл, үр ашиг, түүхий эд материалын талаарх тооцоо, судалгаа хийсэн байх;
  • Төслийн өртөг, зардлыг Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журмын 6.3 дахь хэсэг болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тодорхойлсон байна.

Төсөлд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл дараах цахим хаягаар (http://www.project.edu.mn/) бүртгэнэ.

Холбоо барих утас: 263180

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ