• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 222936

“Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам”-д санал авах тухай

03 сарын 11, 2022

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 16.1-д заасны дагуу Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг батлан мөрдүүлж, Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх замаар хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний зардлыг шийдвэрлэн ажиллаж ирлээ.

Энэхүү нэг эх үүсвэрээс эрдэм шинжилгээний зардлыг шийдвэрлэх нь төслийн үргэлжлэх хугацаа, сонгон шалгаруулалтаас хамааран эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиг үүрэг тасалдах, хүний нөөцийг хөгжүүлэх бодлого алдагдах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол арга зүйн хүрсэн түвшин буурах, улмаар байгууллагын чадавх, судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанар, эдийн засаг, нийгмийн үр өгөөжид нөлөөлж байна.

Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвд урсгал зардлаас гадна судалгааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд суурь санхүүжилт нэмж олгох замаар байгууллагын чадавхийг сайжруулж, шинжлэх ухааны үйл ажиллагааны хөгжлийг хурдасгах нөхцөл боломжийг бүрдэнэ гэж үзэж байна.

Иймд судалгаа хөгжүүлэлтийн ажлыг төслийн сонгон шалгаруулалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвд судалгааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд суурь санхүүжилт олгох гэсэн санхүүжилтийн хосолсон тогтолцоог бүрдүүлэх бодлогыг баримталж Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 16.4 -ийг үндэслэн “Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам”-ын төслийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

 

Журмын төсөлд өгөх саналаа battogtokh@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Холбогдох утас: 260325

https://www.meds.gov.mn/post/115205