Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Тайванийн шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2024 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 жил хүртэл байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:
- Биотехнологи, Био-шинжлэх ухаан болон уламжлалт анагаах ухаан;
- Хиймэл оюун ухаан, Зүйлсийн интернэт болон ухаалаг тоног төхөөрөмж;
- Шинжлэх ухааны инновацилаг боловсрол болон энтерпренершип;
- Ногоон эрчим хүч болон экологи;
- Шинэ хөдөө аж ахуй болон дахин ашиглалттай бүхий эдийн засаг;
- Ойжуулалт болон ойн нөхөн сэргээлт.
Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
Төслийн мэдүүлгийг Монгол талд 2023 оны 04 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл info@stf.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Төслийн маягтыг Хамтарсан төслийн мэдүүлгийн маягт 2022.docx линкээр татаж авна уу
Төслийн санхүүжилтийн хэмжээ:
- Төслийн Монгол талын санхүүжилтын хэмжээ 1 жилд 10,000 ам доллар байх бөгөөд нийт санхүүжилт 30,000 ам доллартай дүйцэхүйц төгрөг.
Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын иж бүрдлийн шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.
Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг дараах хаягаар авна уу.
Хаяг: Шинжлэх ухаан, технологийн сан, Мэдээлэл технологийн үндэсний парк, 3 давхар, 317 тоот, Утас: 11-315741
Шинжлэх ухаан, технологийн сан