• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 222919

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ОЛОЛТ АМЖИЛТЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ, СУРТАЛЧЛАХ, ОРОН НУТАГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАН ШИЙДВЭРЛЭХ ИННОВАЦИЙН СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ХӨВСГӨЛ АЙМАГТ ӨНӨӨДӨР, МАРГААШ ХОЁР ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

04 сарын 25, 2022

21 аймгийн хэмжээнд зохион байгуулагдах ба 2022 он гарснаар 3 дахь аймаг буюу Хөвсгөлд болж байна. Аяны зорилго орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлж хөдөө аж ахуй, байгаль орчин, ерөнхий боловсролын сургууль, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлт, инноваци, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, форум, үзэсгэлэн, худалдаатай хослуулснаар төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн инновацийн түншлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх боломжийг илүү түлхүү ойртуулах юм.

Шинжлэх ухааны мэргэжлийн цогц сургалтуудаас сонирхуулбал:
– Махны чиглэлийн хонь өсгөн бойжуулах,
– Халдварт өвчний оношилгооны аргууд, тэдгээрийг сонгон хэрэглэх ба үнэлэх,
– Малын халдваргүй эндемик өвчин, малын халдваргүй хээл хаялт, үргүйдэл, сувайралтын шалтгаан, оношилгоо, эмчилгээ, тэдгээрээс сэргийлэх арга,
– Байгалийн нэн ховор алаг хунчир, улаан гоёо, цагаан гоёо, хонин зээргэнэ, чихэр өвс, сороол, бөндгөр шарилж зэрэг ургамлын химийн болон фармакологийн нарийвчилсан судалгааг явуулах, ховор болон ховордсон ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, тарималжуулах,
– Хүнсний ногооны таримлын сорт судалгаа, үр үржүүлгийн танхимын болон талбайн үзүүлэх сургалтыг ЭШБ-ын эрдэмтэн, судлаач нар өгнө.
– Мөн орон нутагт гарааны бизнес эрхэлж буй, эрхлэх төлөвлөгөөтэй иргэд, байгууллагуудад бизнесийн шинэлэг санааг хөгжүүлэх, нийгэмд эерэг нөлөөг хэрхэн бий болгох, дотоод, гадаадын зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргахад маркетингийн болон холбогдох сургалт, зөвлөгөө, зөвлөмж өгч, бодит дэмжлэг үзүүлэх боломжийг гаргаж тавих зэрэг асуудлаар Гарааны бизнес /старт-ап/-ийг дэмжих сургалтуудыг амжилттай үйл ажиллагаа явуулж буй ай ти-гийн менторшип зөвлөхүүд өгнө.

Мэдээллийн технологийн орчин үеийн чиг хандлагыг таниулах;
– Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх;
– Зочин илтгэл;
– Эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэл;
– Start Up менторшип;
– ХАА-н салбарын цогц сургалт;
– Аялал зуучлалын бүс Хөвсгөл аймгийн байгаль орчин, хог хаягдлын шийдэх “Хог хаягдлын менежмент” цогц сургалт
– Бизнес хэлэлцүүлэг;
– Боловсролын салбарт нэвтрүүлж буй мэдээллийн технологийн дэвшилтэт сургалтын бааз бүрдүүлэх дуу чимээг компьютерын график дизайнтай хослуулж хиймэл виртуал орчин бүрдүүлэх AR, VR технологийн шийдэл;
– ЕБС-ийн сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг шинжлэх ухаанч хандлагад төлөвшүүлж, сургалтын чанарыг нэмэгдүүлэх, интернэтгүй орчинд шууд ашиглах боломжтой инновацийн бүтээгдэхүүнийг сургалтад ашиглах зорилттай багшийн заах арга зүйд дэмжлэг үзүүлэх жишиг сургалт;
– AR сургалтын хэрэглэгдэхүүнийг таниулан сурталчлах г.м

Аяны хөтөлбөр тус бүртэй Хөвсгөл аймгийн орон нутгийн иргэд танилцаж байна.
– Орон нутагт хэрэгжүүлэх боломжтой эрдэм шинжилгээний үр дүнд гарсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмжүүдийг нутагшуулах чиглэлээр чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг болох тул
– Хөвсгөлийн төр, захиргаа, олон нийтийн байгууллага;
– Мөрөнгийн бизнесмен, үндэсний үйлдвэрлэгч, мал бүхий иргэд, газар тариалан эрхлэгч Та бүхэн идэвхтэй оролцоорой.