• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 351689

10 сарын 24, 2022

БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2023 ОНООС ХЭРЭГЖҮҮЛЭХ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН, БЕЛАРУСЬ УЛСЫН СУУРЬ СУДАЛГААНЫ САНГИЙН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Беларусийн суурь судалгааны сан (БССС) хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2023 оноос эхлэн хэрэгжүүлэхтөслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хамтарсан төслийн чиглэлүүд:

Төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 жил байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:

  • Физик, математик, мэдээлэл зүй;
  • Техникийн шинжлэх ухаан;
  • Хими, дэлхий судлал;
  • Анагаах ухаан, эм судлал;
  • Газар тариалан, биологийн шинжлэх ухаан;
  • Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан.

Төсөлд тавигдах шаардлага:

Хамтарсан төслийн санал мэдүүлэгч байгууллага нь Беларусийн талын хамтрагч байгууллагатай төслийн баримт бичгээ хамтран боловсруулсан байх бөгөөд талуудын оролцоог тусгасан байх шаардлагатай.

Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:

Төслийн мэдүүлгийг Монгол талд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл  info@stf.gov.mn  цахим хаягаар болон цаасаар хүлээн авна. Төслийн маягтыг Хамтарсан төслийн мэдүүлгийн маягт 2022.docx линкээр татаж авна уу

Беларус талд төслийн саналыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн  дотор мэдүүлнэ. Дараах холбоосоор Беларус талын зартай танилцана уу: https://fond.bas-net.by/if215_.html

Төслийн санхүүжилтийн хэмжээ:

  • Төслийн Монгол талын санхүүжилтын хэмжээ нийт 36 сая төгрөг хүртэл.

Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын иж бүрдлийн шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангаас авна уу.

Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний парк, 3 давхар, 317 тоот, Утас: 11-315741

Шинжлэх ухаан, технологийн сан