• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 58122
Бүтээгдэхүүн

Монгол эрдэмтдийн “инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим” бсшус-ын сайдын 2017 оны а/146 тушаалаар: үйлдвэрлэлд үйлчилгээнд нэвтэрсэн судалгаа, боловсруулалтын ажлын үр дүн, инновацийн бүтээгдэхүүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдсан.

Монгол эрдэмтдийн “инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим” 2018 оны 03 сараас эхлэн улсын төсвийн санхүүжилттэй монгол эрдэмтдийн судалгаа, шинжилгээний үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнийг олонд таниулан, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн

Нээлтээ хийсэн цагаас тус танхимд 7 их дээд сургууль, түүний дэргэдэх 15 эрдэм шинжилгээний хүрээлэн, 14 гарааны компаний бүтээлээр баяжигдсан. Өөрөөр хэлбэр улсын захиалгат, суурь, инноваци, цөм технологи, докторын дараах инновацийн 83 төслийн үр дүнд бий болсон 160, гарааны компани, хүрээлэнгүүдийн нэрийн бүтээгдэхүүн 40 орчим нэр төрлийн оюуны бүтээлээр баяжигдан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлууд хийгдэж байна.

Байнгын үзэсгэлэнтэй танилцсанаар та бүхэн сүүлийн үеийн шинжлэх ухаан технологийн салбарт хийгдэж байгаа шинэ төслийн үр дүнгүүдтэй биетээр танилцах боломжтойгоос гадна, сонирхсон загвар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж, зах зээлд нэвтрүүлэх хүсэлтэй байвал бид эрдэмтэнтэй холбож өгөх гүүр болж ажиллана.

Үзэсгэлэнгийн танхимд тавигдсан инновацийн бүтээгдэхүүний танилцуулгыг “шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүнүүд” пэйж хуудаснаас, төслийн судалгаа боловсруулалтын ажлын мэдээллийг www.stf.mn вэб сайтаас тус тус дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Цаашид бид

  • Үзэсгэлэнгийн танхимд тавигдсан инновацийн бүтээгдэхүүний каталогийг монгол, англи хэлээр гаргах
  • Эрдэм шинжилгээний хүрээлэн, түүний дэргэдэх гарааны компанитай хамтран инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, сурталчлах нээлттэй зарж борлуулах нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН
200
АНАГААХ
69
БАЙГАЛЬ
45
ТЕНХИК
25
ТЕНХИК
22
ХӨДӨӨ АЖ АХУЙ
36
ХҮМҮҮНЛЭГ
4

1000

2018 ОНД үзсэн хүмүүс оноогоор

1100

2019 ОНД үзсэн хүмүүс оноогоор

100

2020 ОНД үзсэн хүмүүс оноогоор