• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 351696

ШУВУУ ҮРГЭЭХ ТӨХӨӨРӨМЖ

Description

Зориулалт:

Жимс, жимсгэний тариалангийн ургацын 30-40 хувийг шувуу иддэг гэсэн тооцоо байдаг. Иймд ургацыг шувуунаас хамгаалах зорилгоор тус төхөөрөмжийг ашиглана. Дэлхий нийтэд лазер, дуу чимээ гардаг шувуу үргээгч төхөөрөмжийг ашигладаг бол уг төхөөрөмж нь лазер болон махчин шувууны дуу авиа гаргадаг хосолмол ажиллагаатай.

Давуу тал:

Агро лазер 360 градус өнцгөөр эргэнэ, тэнгэр цэлмэг үед 70 м, бүрхэг үед 100 м зайд тусна, 1.5 га талбайг хамгаална, 150-300 см өндөр;

Хувьсах 220 В, тогтмол 12 В-оор ажиллах боломжтой;

Байгаль орчин, амьтдад сөрөг нөлөөгүй;

Ус чийгнээс хамгаалагдсан;

Лазераас бусад тоног төхөөрөмжийг дотоодын зах зээлээс нийлүүлж, угсрах боломжтой;

Шувуу үргээх төхөөрөмж нь чацаргана жимс, жимсгэний талбайд ашиглагдана.

Үзүүлэлт:

Оврын хэмжээ урт 1500 мм, өргөн 1500 мм, өндөр 1500 – 3000 мм

Жин 18 кг /220 В үүсгүүрийн хамт/, 35 кг /12 В үүсгүүрийн хамт/

Нарны зай 12 В, 90 Вт

Цэнэг хураагуур 80 А×ц, 12 В

Цэнэг тохируулагч 15 А, 12 В

Тогтмол гүйдлийн хөдөлгүүр 105 эрг/мин, 60 Вт

Бүтээгдэхүүний баталгаажуулалт: Монгол Улсын Ашигтай загварын гэрчилгээ №20-0002943, 2018 он