• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 349062

Бартазел тосон түрхлэг

Description

Шинэ бүтээлийн Патент №3899

МЭҮФӨ-11.120-0001:12:04

Зориулалт: Арьсны бүх төрлийн шинэ ба хуучин шарх, шалбархай, урагдалт түлэнхий, өвдөг, шагайны үе болон нурууны өвдөлт, үе, мөчний хаван, хавдарыг бууруулах зорилгоор  хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Шархыг бүрэн цэвэрлэсний дараа шархны гадаргууд нимгэн түрхэж хэрэглэнэ. Үений өвчтэй хэсэгт тосон түрхлэгийг бүрэн шингэтэл илж, түрхэнэ. Шархны гэмтэл, үений өвдөлтийн зэрэгээс хамаарч өдөрт 1-3 удаа түрхэж хэрэглэнэ.

Найрлага, орц: Барагшун, ногоон ургамлын хлорофил  агуулсан тосон түрхлэг

Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол:

  • Мал, амьтанд зориулсан гадна шархны эмчилгээнд хэрэглэх бусад тосон түрхлэгтэй харьцуулахад нөхөн төлжилт, эмчилгээний шинж чанараас гадна шархыг халдвар авч хүндрэхээс сэргийлэх үйлдэлтэй.
  • Өвөрмөц технологиор бэлтгэсэн барагшун нь гадна  шархны эмгэг жамд ихээхэн нөлөөтэй Staphylococcus aureus-ийн өсгөвөрт тодорхой хүрээ үүсгэн ургалтыг саатуулсан нь ижил нэр төрлийн тосон түрхлэгээс онцлог юм.