• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 74006

“Био-эко” ашигтай бичил биетний биобэлдмэл

Description

Байгалийн гаралтай, хөрс, ус, ургамал, амьтанд хор нөлөөгүй ашигтай бичил биетний технологийн бүтээгдэхүүн.

Зориулалт: Аялал жуулчлалын бааз болон гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногийг ариутган халдваргүйжүүлэх, мал аж ахуйн шивтрийн үнэр арилгах, үйлдвэрийн хаягдал ус болон лагийг хоргүйжүүлэхэд ашиглана.
Хэрэглэх арга: Энэхүү бүтээгдэхүүнийг бүлээн усанд 1:10, 1:25, 1:50 харьцаагаар тооцон найруулж 14 хоногийн давтамжтай хэрэглэнэ.

  • Хөрс эрүүлжүүлэх, ногоон байгууламж сэргээхэд 1:10 харьцаагаар, хэрэв тухайн орчны бохирдлын хэмжээ их байвал өндөр харьцаагаар найруулж хэрэглэнэ.
  • Гэр хорооллын 00-д лагийн хэмжээг харгалзан 400-500 литр лагд 1 литр орохоор тооцож хэрэглэнэ.
Найрлага, орц:  Ашигтай бичил биетний симбиоз нэгдлийг агуулсан биобэлдмэл.
Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол:
  • Органик нэгдлийг задална.
  • Лагийн шимэгдэлтийг нэмэгдүүлэх замаар лагийн хэмжээг багасгана.
  • Халдварт өвчин үүсгэгч микробуудыг дарангуйлж, устгах болон саармагжуулна.
  • Нүхэн жорлон болон бохирын цооногоос гарах эвгүй үнэрийг арилгана.
  • Ахуйн болон үйлдвэрээс гарч буй бохир усанд биологийн цэвэршүүлэлт хийнэ.
Баталгаажилт: Ашигтай загварын № 20-0002978 тоот гэрчилгээ
Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр