• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 73994

Гала төмсний сорт

Description

Гарал: 2007 онд Герман улсын Норика үрийн компаниас оруулж ирсэн. УГТЭШХ-ийн төмсний сорт судалгаанд шалгаруулаад 2011 онд нутагшсан сортоор батлагдсан.

Сортын биологи, аж ахуйн шинж чанар:

  • Болц: Дундын болцтой /78-83/
  • Булцуу: Зууван-зууван дугуй хэлбэртэй, гүехэн нүдтэй, жигдхэн, дунд зэргийн хэмжээтэй, олон тооны булцуутай, гөлгөр хальстай, шараас гүн шар өнгөтэй махлаг эдтэй.
  • Ургац: Өндөр /25-34 тн/га/, маш жигд хэмжээтэй олон булцуутай.
  • Хэрэглээ: Хүнсний шинэ хэрэглээний, чанаж боловсруулахад бутардаггүй, мөн дахин боловсруулалтын чипс хийхэд тохиромжтой.
  • Биохимийн үзүүлэлт: хуурай бодис 21.0 %, цардуул 13.0 %, сахар 1.8 %, Вит С 11.5 мг/100 г
  • Зах зээл: Шинээр нь буюу хадгалж, дахин боловсруулж борлуулах боломжтой.
  • Өвчин: PVY- вирусын эсрэг өндөр, PLRV- вирусын эсрэг дунд зэргийн дархлаатай, Нематод Ro1 ба Ro4-д тэсвэртэй, төмсний өмөн үү өвчинд /патотип D1/, навчны фитофторт болон энгийн цахлайн эсрэг дунд зэргийн тэсвэртэй.
  • Онцлох зүйл: маш эрчимтэй хурдан өсөж хөгжидөг, хүчирхэг бүдүүн иш бүхий ногоон массыг их бүрдүүлдэг, нэг бутнаас олон тооны жигд булцуу өгдөг, амт чанар сайтай, хадгалалт сайн даадаг.

Солист

Гарал: 2007 онд Герман улсын Норика үрийн компаниас оруулж ирэн сорт судалгаанд шалгаруулаад 2013 онд нутагшсан сортоор батлагдсан.

Сортын биологи, аж ахуйн шинж чанар:

  • Болц: Нэн эртийн болцтой /60-65/
  • Булцуу: Зууван дугуй, зөв хэлбэртэй, гүехэн нүдтэй, гөлгөр шар хальстай, цайвар шар-шар махлаг эдтэй.
  • Ургац: Ургацын чадавхи өндөр, Эрт ургацаар ашиглахад таваарлаг чанар сайтай.
  • Хэрэглээ: Хүнсний шинэ хэрэглээний, чанаж боловсруулахад бутардаггүй, амт чанар сайтай.
  • Биохимийн үзүүлэлт: хуурай бодис 18.5 %, цардуул 12.8 %, сахар 1.7 %, Вит С 12.5 мг/100 г
  • Зах зээл: Шинээр нь буюу хадгалж, дахин боловсруулж борлуулах боломжтой.
  • Өвчин: PVY- вирусын эсрэг дунд зэрэг, PLRV- вирусын эсрэг өндөр дархлаатай, Нематод Ro1 ба Ro4-д тэсвэртэй, төмсний өмөн үү өвчинд тэсвэргүй, навчны фитофтор болон энгийн цахлайн эсрэг өндөр дархлаатай.
  • Онцлох зүйл: Хадгалалт маш сайн даадаг, тайван байдлаа удаан хадгалдаг. Европын хамгийн эрт болцтой сортуудын нэг. Тарихын өмнө соёолуулж тарихад болц түргэснэ. Маш эртийн болцтой учраас эртийн ургац хураахад тохиромжтой, таваарлаг чанар өндөртэй. Талбайн нөхцөлд мөөгөнцөрийн өвчинөөр өвчилдөг тул эрүүл үрээр тариалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах хэрэгтэй.