• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 94210

МОНГОЛ БЯСЛАГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ ТЕХНОЛОГИ, ГОРИМЫН СУДАЛГАА

Description

Монгол Улсын Оюуны Өмчийн Газрын Даргын 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн А/56 тоот тушаал. Зохиогчийн эрхийн гэрчилгээ  Дугаар: 10638

Тодорхойлолт: Монгол бяслаг хийх уламжлалт технологи нь  манай ард түмний дунд эрт дээр үеэс түүхчлэгдэж, монголын өндөрлөгийн нүүдэлчин, малчид ахуйн  нөхцөлд ашиглаж  ирсэн, одоог хүртэл үр хойчдоо өвлүүлэн үлдээж буй үнэт технологи юм. Үүний  гол зарчим дулаан – хөрөнгийн ээдүүлэлт  дээр тулгуурлан судалгааг явуулсан. Уламжлалт аргаар бяслаг үйлдвэрлэхэд хөрөнгөлөх үеийн температур, ээдэм үүсэх үеийн рН-ийн утга болон бяслагны гарц зэрэг нь эерэг шүтэлцээтэй байна. Ямааны сүүгээр хийсэн бяслагны химийн найрлагын хувьд авч үзэхэд хүчиллэг 155оТ,  хуурай бодис 94,33%, кальци 1,59% байсан.  Мөн эрдэс бодис 5,25%, чийг 5,67%, тос 32,9%, уураг 53,88%, тус тус эзэлж байна. Уламжлалт технологийн горим тогтоосон

Зориулалт: Уламжлалт технологийг ашиглан гарц, чанар өндөртэй бяслаг үйлдвэрлэх горим тогтоон цаашид ашиглах

Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол: Монгол бяслагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн

Борлуулах цэг: Арвайн милк ХХК