• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 94271

“Монголын соёл, урлаг судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл XXXI боть

Description

Танилцуулга: Соёл урлагийн их сургууль, Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Монголчуудын үнэт зүйл” төслийн хүрээнд үнэт зүйл, үнэлэмжийн онолын асуудлаар эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулсан хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл, өгүүлэл, орчуулга зэрэг багтсан болно.

Үүнд:

  • СУИС-аас 2016 онд зохион байгуулсан “Үнэт зүйл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн  “Үнэлэмж үү? Үнэт зүйл үү?”, “Үнэт зүйл, үнэлэмж хоёрын тухайд”, “Үнэт зүйл болон үнэлэмжийн тухай бодрол”, “Монголчуудын генийн сувгийн нууцад нэвтрэхүй”, “Үнэт зүйл, үнэлэмжийн тухай” сэдэвт 5 илтгэл;
  • СУИС, СУСХ-ээс 2019 онд зохион байгуулсан “Монголчуудын үнэт зүйл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын “Монголчуудын үнэт зүйл төслийн зарим үр дүнгийн талаар”, “Төр үнэт зүйл мөн болох нь”, “Түүх бол үнэт зүйл мөн”, “Монголчуудын үнэт зүйлийн хандлагад нөлөөлж буй хүчин зүйл”, “Ёс суртахуун монголчуудын үнэт зүйлийн дээдийн дээд болох нь”, “Монгол соёлын үнэт зүйл”, “Монголчуудын ёс суртахууны үнэт зүйл: Өөрчлөлт хандлага”, “Монголчуудын үнэт зүйлийн төлөвшил хандлага”, “Буддын мэдлэг ухааныг монгол хүний төлөвшихүйд хэрэглэх шаардлага”, “Монгол дархлаа нь бидний үнэт зүйл болох нь”, “Монголын үнэт зүйл: Нэг нутаг усныхан-соёлын ландшафтын тогтолцоо”, “Өнөөгийн монголчуудын сайхны тухай үзэл” сэдэвт 12 илтгэл;
  • Үндэсний үнэт зүйлийн тогтолцоонд холбогдох зарим асуудал”, “Хайлахуй, хөөмийлэхүй монголчуудын соёлын үнэт зүйл болох нь” сэдэвт 2 өгүүлэл;
  • Нэрт нийгмийн сэтгэл зүйч, соёлын онолч Г.Хофстидын үндэсний соёлын зургаан хэмжүүрийн загварыг авч үзсэн “Соёлыг хэмжихүй: Утгын хамаарал дахь Хофстидын загвар” өгүүллийн орчуулга зэрэг багтсан.