• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 86813

Улаанбаатар хотын хөрсний бохирдол

Description

Бүтээгдэхүүний танилцуулга: Хөрсөн бүрхэвчид хог хаягдал болон янз бүрийн бохирдуулагч элемент хуримтлагдаж байдаг учраас хөрсний бохирдолын судалгаа нь экосистемийн төлөв байдлыг тодорхойлогч гол үндсэн үзүүлэлт болдог. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хөрсний бохирдолын түвшинг тодорхойлсон нарийвчилсан судалгааны дүн, цаашид сайжруулах арга зам зөвлөмжүүдийг нэгтгэн энэхүү бүтээлийг бичсэн байна. Хөрсөнд агуулагдаж буй хүнд металлууд (Pb, Cr, Cd, Ni, Zn, As, Se, B), нян бактери (E.coli, Cl perfringens, Proteus, Citrobacter), сульфат (SO­4), аммони (NH4), нефть бүтээгдэхүүн зэрэг бохирдуулагч бодисуудын агууламж тархалтын дүн мэдээллүүд дээр үндэслэн нийслэл хотын хөрсний бохирдлын түвшинг тогтоосон. Харгиа цэвэрлэх байгууламж, хотын агаарын тоос, дотоод орчин байшин барилга, голын хагшаас хурдасны бохирдлын судалгааны дүн материалууд энэ бүтээлд орсон. Улаанбаатар хотын хөрсөн бүрхэвчийн бохирдлын өнөөгийн түвшин, хөрсний бохирдлыг бууруулах, багасгах арга замын талаарх чухал мэдээллүүд бүхий бүтээл болно.

О.Батхишиг, П.Оюунбат, Ц.Болормаа, Х.Золжаргал, Д.Ихбаяр, Г.Элбэгзаяа, Ө.Ганзориг, Г.Бямбаа, Б.Энхбаяр, М.Золзаяа. 2018. Улаанбаатар хотын хөрсний бохирдол.