• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 86803

АРМОНО

ХҮШУТҮ-ийн АРМОНО нэгдэл нь төрөл бүрийн ангийн болон төлийн арьс, үзүүрсгэн мэргэжлийн түвшинд боловсруулах үйлчилгээ үзүүлж байна.
– Хурга, ишиг, унага, тугал
– Чоно болон ангийн арьс
– Үхрийн болон сарлагийн шир (дэвсгэр бүтээлэг, гоёл чимэглэлийн зориулалттай)
– Адууны шир (гутлын зориулалттай)
Та бүхэн үйлчилгээний талаар болон арьс боловсруулах, туршилт судалгааны талаар бидэнтэй дараах утсаар холбогдоно уу !

    САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЭКО БАРЬЦАЛДУУЛАГЧ

    Тодорхойлолт:  Бөсгөсөн шохой, цардуулын холбогч агуулсан эко барьцалдуулагч нь  чийгийг өөртөө татаж барих болон барьцалдуулах үйлчилгээтэй тул чийг тундаст тогтвортой , бат бөх чанартай бүтээгдэхүүн юм.

    Зориулалт: Сайжруулсан шахмал түлшний шаталтын явцад үүсэх хүхэрлэг хийн хэмжээг бууруулсанаар  агаарын бохирдолыг багасгах.

    Онцлог шинж ,  давуу тал:
    • Хүхэрлэг хийн хэмжээг 4 дахин бууруулна;
    • Импортыг орлоно;
    • Үйлдвэрлэлийн хүчин чадал, чанар 2-3 дахин нэмэгдэнэ;
    • Өөрийн өртөг 20-30% буурна;
    • Шахмал түлшийг хатаах хугацаа 70 минутаас 20 минут болж багасана;
    • Байгалийн нөхцөлд хатаах боломжтой
    • Шахмал түлшний бат бөх чанар 2 дахин нэмэгдэнэ
    Бүтээгдэхүүний баталгаажуулалт:
    •      Шохой унтраах арга. Шинэ бүтээлийн Патент №817
    •      Бөсгөсөн шохой бэлтгэх арга  Ашигтай загвар  № 801
    •      Шахмал түлшний барьцалдуулагч , Ашигтай загвар. № 20 – 0003094
    Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 10 тоот Эко барьцалдуулагчийн үйлдвэр. Утас 88070745, 86097703

    Зохиогч: С. Бүрэн, Б. Очир
    Утас: 99512098, 99277703
    Хаяг: Улаанбаатар хот, Хан –Уул дүүрэг, 20 дугаар хороо , АШҮ –н хашаа, ХХААХҮ-н судалгаа хөгжлийн төвийн байр
    5
    (1)

    БОДЫН ШИРНИЙ ДЭВТЭЭЛЭГ, ШОХОЙДЛОГОТ ЭНЗИМ АШИГЛАХ АРГА

    Баталгаажуулалт:  Ашигтай загварын гэрчилгээ: 20-0002832, олон улсын ангилал: С 14С 1/00 ( 2006.01)

    Тодорхойлолт:  Бодын шир боловсруулах технологийн 2–р дэвтээлгэнд кератиназын идэвхит энзим ашиглан үсний угийг сулруулах, цаашид бөсгөсөн шохой, хүхэрт натри ашиглан шимэнд нь явуулах шохойдлогын арга юм.

    Зориулалт: Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн дэвтээлэг, үс сулруулах технологид цэвэр технологийн хүрээнд усны хэрэглэгээг багасгах, байгаль орчны бохирдол бууруулах зорилгоор хэрэглэнэ

     

    Бүтээгдэхүүнийг туршсан, хэрэглэгээнд нэвтрүүлсэн байдал:

    Хөнгөн үйлдвэрийн судалгаа туршилт үйлдвэрлэл бизнесинй АРМОНО корпорацийн туршилтын макро лаборараторид туршин баталгаажуулсан, арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд нэвтэрч байна.

     

    Зохиогч: П.Насанжаргал, Б.Оюунтуяа
    Утас: 7000 6004, 7000 6003
    Хаяг: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн байр
    5
    (1)

    ШИНГЭН ШИЛЭЭР ҮСИЙГ САЛГАСАН АРЬСААР ХИЙСЭН ГУТАЛ

    Тодорхойлолт: Бод болон богийн арьс ширний үсэн бүрхүүлийг шингэн шил ба фермент, шингэн шил ба хүхэрт натриар тус тус салгах хаягдал усны бохирдлыг бууруулах технологи нэвтрүүлэлт

    Зориулалт: Бод болон богийн арьсны  үс унагаах дамжлагын технологид шохойг шингэн шилээр орлуулахад зориулсан.

    Баталгаажуулалт: Боловсруулсан арьсны чанарын шинжилгээг Арьс ширний эрдэм шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори, хаягдал усны бохирдлын шинжилгээг Цаг уур, орчны шинжилгээний газар Байгаль орчин хэмжилзүйн итгэмжлэгдсэн лабораториудад, бохир ноос, хөөврийн ширхэгтийн шинжилгээг ШУТИС-ийн харъяа Нэхмэлийн хүрээлэн, МУИС-ийн нано лаборатрид тус тус шинжлэн баталгаажуулав.

    Зохиогч: Б. Итгэл, Б. Отгонбулаг, Д. Урнаа, Б. Дун-Эрдэнэ
    Утас: 99094933, 88022515
    Хаяг: Мoнгол улс, Улаанбаатар-36, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 20-р хороо, Арьс ширний үйлдвэрлэгчдийн хашаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн байр
    И-мэйл: Otgonbulag0214@gmail.com
    5
    (1)

    Бөсгөсөн шохой / hydrated lime /

    Тодорхойлолт : Бөсгөсөн шохой нь дутуу шатсан шохойн чулуу, элс, шороо гэх мэтийн гадны хольц агуулаагүй   90-95%-ийн кальцийн ислийн гидрат бөгөөд хэрэглэхэд хялбар, экологийн цэвэр бэлэн бүтээгдэхүүн юм.

    Бүтээгдэхүүний зориулалт: Бөсгөсөн шохойг хэрэглэх салбар өргөн хүрээтэй. Үүнд: Арьс шир, Барилгын материал, Газар тариалан, Хүлэмжийн аж ахуй, Ариутгал халдваргүйжүүлэлт, Цэвэрлэх байгууламж, Ус саармагжуулах, Зам барилга, Нүүрс хүчлийн хийг илрүүлэх, Сода ба Хлорын шохойн үйлдвэрлэл, Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн Е526, Шүдний сувгийн эмчилгээ зэрэг 20 гаруй салбарт ашиглана.

    Бүтээгдэхүүний баталгаажуулалт:
    • Шохой унтраах арга. Шинэ бүтээлийн патент№ 817
    • Бөсгөсөн шохой бэлтгэх арга. Ашигтай загвар №801

    Зохиогч: С.Бүрэн
    Утас: 70006004, 99277703, 88070745, 94191111
    Хаяг: Хан-Уул дүүрэг. Чингэсийн өргөн чөлөө, 2-р хороо, АРМОНО корпораци
    И-мэйл: Sanj.buren@gmail.com, bargil.tech@ gmail.com
    5
    (1)