• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 58126

ГАЗАРЗҮЙ ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж, улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж Засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж Судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ. 1930 оны 12 сарын 20-ны өдрийн Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр  Судар бичгийн хүрээлэнг “Шинжлэх Ухааны  Хүрээлэн” болгон өргөтгөн зохион байгуулсан ажээ. 1926  онд  ШУХ-ийн дэргэд  Газарзүйн  тасаг   байгуулсан нь газарзүйн судалгааг шинэ шатанд гаргахад ихээхэн түлхэц өгсөн үйл явдал болсон байна. Газарзүйн тасаг анхны үед  Монгол орны газарзүйд холбогдох мэдээ баримтыг бүртгэн цуглуулж 1926-1933 он хүртэл газарзүйн шинжилгээний анги зохион байгуулж Хэнтий, Хангай, Говь нутгийн газрын гадарга, гол мөрөн, ургамал, амьтан, уур амьсгалын ажиглалт, тэмдэглэл хөтөлж нүүдлийн мал аж ахуйн хөгжил, байршилтын холбогдолтой судалгаа явуулж байжээ. Шинжлэх ухааны хүрээлэнгийн Газарзүйн тасгийг анх байгуулагдсан цагаас нь 1937 оны хэлмэгдлийн үе хүртэл А.Д.Симуков удирдаж  байв.

    Монгол орны хөрсний зураг, тайлбар

    Бүтээгдэхүүний танилцуулга: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын судлаачдын хамтын бүтээл Монгол орны хөрсний зураг 1 : 800 000 масштаб, хөрсний зургийн тойм болон хөрсний хэвшинжүүдийн танилцуулга бүхий бүтээл хэвлэгдэн гарлаа. Урьд өмнө зохиогдсон Монгол орны хөрсний зургууд,  хөрсний зүсэлтийн мэдээ материалыг ашиглаж Landsat хиймэл дагуулын зургаар тодруулга хийж энэхүү хөрсний зургийг зохиосон.

    Монгол орны хөрсний шинэчилсэн ангиллын дагуу  хөрсний 12 бүлэг 33 хэвшинжид хамрагдах 108 төрлийн хөрсийг зураг дээр ялгасан. Хэрэглэгчдэд ашиглахад хялбар байх зорилгоор хөрсний зургийн контурд зонхилж буй зөвхөн нэг төрлийн хөрсний нэршил өгсөн. Тариалангийн хөрс (Antrosols), техногенийн эвдрэлд орсон хот суурингийн (Urbic Technosols) болон уул уурхайн хөрс (Leptic Technsols)-үүдийг шинээр нэмж оруулсан.

    Ерөнхий редактор О.Батхишиг

    Зохиогч: О. Батхишиг, Ө. Ганзориг, Г. Бямбаа, П. Оюунбат , Б. Энхбаяр, Н. Нямсамбуу, Б. Нямдаваа, Х. Золжаргал, Ц. Болормаа, М. Золзаяа, Д. Ихбаяр, Г. Элбэгзаяа, П. Нямбаяр, Э. Тамир, Т. Тэлмэн, Ц. Пүрэвдорж.
    0
    (0)

    Торгоны зам, эдийн засгийн бүсийн улс орнуудад элс бэхжүүлэх, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх арга техник

    Газрын доройтол, цөлжилт идэвхтэй явагдаж буй Монгол орны төвийн бүс нутагт байгуулсан Элсэн тасархай дахь “Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны суурин”-ыг түшиглэн газар элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах, бэхжүүлэх, ургамалжилтыг байгалийн яасаар нөхөн сэргээх туршилтуудыг хийж гүйцэтгэхэд оршино.

    Шинэлэг тал: Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурван булаг, Рашаант сумдын нутгийг дамнан орших Тарна, Их монгол элсний заагт байгуулсан суурины туршилтын талбайд 10 га талбай бүхий ургамалгүй манхан элсэнд сүрлээр механик хамгаалалт хийж туршив. Мөн манхан элсний салхин дээд талд ойн зурвас байгуулав.  Энэхүү ойн зурваст Улиас, Хайлаас, Бургас тус бүр 2 эгнээ, эгнээ хоорондын зай 5 м, мод хоорондын зай 3 м -ээр нийт 240 ш тарьц, суулгац суулгав. Харин дундын хамгаалалтыг 50-80 см ургах намхан сөөгөөр ойн зурвасаар байгуулах шийдлийг санал болгож байгаа бөгөөд энд Харганын суулгацыг 5 эгнээгээр, эгнээ хоорондын зай 3м байхаар, мод хоорондын зай 2м байхаар нийт 300 ш тарьц тарьсан. Дараагийн шат нь ургамлан нөмрөгийг сэргээх, урт хугацааны мониторинг хийх ба үүний тулд суурин судалгааны суурины гурван өөр байршилтай, тодруулбал 25 м2 хоёр ширхэг, 64 м2 бүхий нэг ширхэг, нийт 3 хашааг тус бүрд доорх солбилцолд байгуулсан.

    Давуу тал: Хөдөлгөөнт сул элсийг бэхжүүлэх үндсэн 3 төрлийн арга бий. Үүнд: ургамалжуулан бэхжүүлэх биологийн буюу шим (живые) хамгаалалт, элдэв материал ашиглаж саад бэхлэлт хийж бэхжүүлэх механик буюу шим бус (мертвые) хамгаалалт, химийн барьцалдуулагч бодис шүршиж бэхжүүлэх техник-химийн арга болно.

    Утас: 99160057
    Хаяг: Шинжлэх Ухааны академи, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Цөлжилтийн судалгааны салбар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Баруун сэлбэ-15
    И-мэйл: a.khaulenbek@gmail.com
    0
    (0)