• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 94297

СОЁЛ УРЛАГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн нь Монголын соёл урлагийн салбарт эрдэм судлалын ажлыг эрхэлдэг улс орны шинжлэх ухааны ууган төвийн нэг юм.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 4-р сарын 18-ны өдрийн 192 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн дэргэд Урлаг судлалын сектор байгуулагдсанаар Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эх суурь тавигдсан юм.

Тус урлаг судлалын секторыг 1989 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 220 дугаар тогтоолоор Соёлын яам, ШУА-ийн харьяалалд хамааруулан Соёл урлаг судлалын хүрээлэн болгон өргөтгөн зохион байгуулжээ. Анхны захирлаар тус хүрээлэнг үүсгэн байгуулагч, хэл бичгийн ухааны доктор, профессор С.Лувсанвандан  ажиллаж  байв.

    “Соёлын үйлчилгээний хүртээмж” судалгааны тайлан

    25,000 ₮

    Танилцуулга: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар “Соёлын үйлчилгээний хүртээмжийн судалгаа” төслийг 2018-2019 онд хэрэгжүүлсэн.

    Төслийн хүрээнд соёлын төв, соёлын ордоны үнэлгээ, стандартын санал, сургалтын жишиг арга зүй, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн санал, зөвлөмжийг боловсруулсан. “Соёлын үйлчилгээний хүртээмж” төслийн судалгааны тайлангийн эхний 2 бүлэгт Соёлын үйлчилгээний хүртээмжийн хэрэглэгч, экспертийн судалгааны нэгтгэл, контент анализын нэгтгэл, чөлөөт ярилцлагын нэгтгэл, үр дүнг нийтлэснээрээ онцлог. 3-р бүлэгт Соёлын төв, соёлын ордны үйл ажиллагаа, үйлчилгээний өнөөгийн байдалд анализ хийж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаар санал зөвлөмжийг, 4-р бүлэгт Соёлын үйлчилгээний үр дүнг үнэлэх аргачлал, үйл ажиллагаа, үйлчилгээг боловсронгуй болгох санал зөвлөмжийг, 5-р бүлэгт Соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааг стандартчилах нь; өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагыг тусгаж, 6-р бүлэгт төслийн хүрээнд хийсэн судалгаанд үндэслэн соёлын үйлчилгээний хүртээмжийн дүгнэлт, санал, зөвлөмжийг тусгасан.

    Зохиогч: СОЁЛ УРЛАГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
    Вэб сайт: http://www.mcari.msuac.edu.mn/
    Утас: 9913-3438, 7013-7055,
    Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу - 26 Улаанбаатар - 210646 Монгол улс
    И-мэйл: mcari.msuac_mn@yahoo.com, buyanaa3438@gmail.com
    5
    (1)

    “Монголын соёл, урлаг судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл XXXI боть

    25,000 ₮

    Танилцуулга: Соёл урлагийн их сургууль, Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Монголчуудын үнэт зүйл” төслийн хүрээнд үнэт зүйл, үнэлэмжийн онолын асуудлаар эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулсан хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл, өгүүлэл, орчуулга зэрэг багтсан болно.

    Үүнд:

    • СУИС-аас 2016 онд зохион байгуулсан “Үнэт зүйл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн  “Үнэлэмж үү? Үнэт зүйл үү?”, “Үнэт зүйл, үнэлэмж хоёрын тухайд”, “Үнэт зүйл болон үнэлэмжийн тухай бодрол”, “Монголчуудын генийн сувгийн нууцад нэвтрэхүй”, “Үнэт зүйл, үнэлэмжийн тухай” сэдэвт 5 илтгэл;
    • СУИС, СУСХ-ээс 2019 онд зохион байгуулсан “Монголчуудын үнэт зүйл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын “Монголчуудын үнэт зүйл төслийн зарим үр дүнгийн талаар”, “Төр үнэт зүйл мөн болох нь”, “Түүх бол үнэт зүйл мөн”, “Монголчуудын үнэт зүйлийн хандлагад нөлөөлж буй хүчин зүйл”, “Ёс суртахуун монголчуудын үнэт зүйлийн дээдийн дээд болох нь”, “Монгол соёлын үнэт зүйл”, “Монголчуудын ёс суртахууны үнэт зүйл: Өөрчлөлт хандлага”, “Монголчуудын үнэт зүйлийн төлөвшил хандлага”, “Буддын мэдлэг ухааныг монгол хүний төлөвшихүйд хэрэглэх шаардлага”, “Монгол дархлаа нь бидний үнэт зүйл болох нь”, “Монголын үнэт зүйл: Нэг нутаг усныхан-соёлын ландшафтын тогтолцоо”, “Өнөөгийн монголчуудын сайхны тухай үзэл” сэдэвт 12 илтгэл;
    • Үндэсний үнэт зүйлийн тогтолцоонд холбогдох зарим асуудал”, “Хайлахуй, хөөмийлэхүй монголчуудын соёлын үнэт зүйл болох нь” сэдэвт 2 өгүүлэл;
    • Нэрт нийгмийн сэтгэл зүйч, соёлын онолч Г.Хофстидын үндэсний соёлын зургаан хэмжүүрийн загварыг авч үзсэн “Соёлыг хэмжихүй: Утгын хамаарал дахь Хофстидын загвар" өгүүллийн орчуулга зэрэг багтсан.

    Зохиогч: СОЁЛ УРЛАГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
    Вэб сайт: http://www.mcari.msuac.edu.mn/
    Утас: 9913-3438, 7013-7055,
    Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу - 26 Улаанбаатар - 210646 Монгол улс
    И-мэйл: mcari.msuac_mn@yahoo.com, buyanaa3438@gmail.com
    5
    (1)

    “Соёлын үйлчилгээний хүртээмж” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

    10,000 ₮

    Танилцуулга: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар “Соёлын үйлчилгээний хүртээмжийн судалгаа” төслийг 2018-2019 онд хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд эрдэмтэн судлаачдын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. “Соёлын үйлчилгээний хүртээмж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлсэн.

    Энэхүү эмхэтгэлд “Конвенц ба соёлын үйлчилгээний хүртээмжийг бодлогоор дэмжих нь”, “Соёлын үйлчилгээг стагдарчилах хэрэгцээ, шаардлага”, “Соёлын үйлчилгээний үнэлгээний тухай асуудалд”, “Соёлын байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний асуудал”, “Соёлын үйлчилгээний үнэлгээний эрх зүйн орчин, чиг хандлага”, “Соёл, чөлөөт цагийн өнөөгийн байдал, чиг хандлага”, “Орон нутаг судлах танхимын үйлчилгээний хүртээмж, стандартын шинэчлэл”, “Соёлын төвийн сургалтын технологи, арга зүйг боловсруулах асуудалд”, “Сумын иргэдийн боловсролд соёлын төвийн номын сангийн оролцоо” сэдэвт 9 итгэлүүд багтсан.

    Энэхүү бүтээл нь соёл урлагийн бодлого боловсруулагчид, соёлын ажилтан нарт нэн хэрэгтэй бүтээл юм.

    Борлуулах цэг: СУИС-Соёл, урлаг судлалын хүрээлэн /СУИС хичээлийн 1-р байр 4 давхар 420 тоот/

    Зохиогч: СОЁЛ УРЛАГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
    Вэб сайт: http://www.mcari.msuac.edu.mn/
    Утас: 9913-3438, 7013-7055,
    Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу - 26 Улаанбаатар - 210646 Монгол улс
    И-мэйл: mcari.msuac_mn@yahoo.com, buyanaa3438@gmail.com
    0
    (0)