Залуу судлаачдын грант

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын Залуу эрдэмтдийн холбоо болон түүний салбар холбоод, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран Монголын залуу эрдэмтэн, судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулдаг билээ.

Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг.

Хүрэл тогоотын хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС-ын сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА-ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртдэгээрээ онцлог юм.

Тус хурлын зорилго нь залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэд, багш судлаачид, инженер, менежерүүдийн онолын болон хавсрага судалгааны бүтээлүүдийг нэгтгэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа – инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад оршдог.

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг салбар холбоо тус бүр хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд эхний шатны шалгаруулалтыг салбар холбоодын удирдах зөвлөлийн гишүүд болон салбарын эрдэмтдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг зохион байгуулагдан ирүүлсэн бүтээлүүдийг үнэлэн дараагийн шатанд хэлэлцүүлэгдэх илтгэлийг шалгаруулж, хоёрдугаар шатны шалгаруулалтыг БСШУСЯ-ны ШУТБГазар, ШУТСан болон салбар холбооны шүүгчдийн бүрэлдэхүүнээр илтгэлүүдийг үнэлүүлэн шилдэг илтгэгч нарын шалгаруулдаг болно.

  • Empty tab. Edit page to add content here.
  • Empty tab. Edit page to add content here.
  • Empty tab. Edit page to add content here.
  • Empty tab. Edit page to add content here.
  • Empty tab. Edit page to add content here.
  • Empty tab. Edit page to add content here.
Хуваалцах