ТӨСЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН ГАРГАХ ЗААВАР

  • Мөнгөн урьдчилгааны тайлангийн маягтыг зааврын дагуу үнэн зөв бөглөнө.
  • Төслийн нэр, удирдагчийн нэр, үргэлжилсэн он, төслийн ангилалыг тодорхой бичнэ. /Жишээ: ССТ, Захиалгат төсөл, Гадаадтай хамтарсан төсөл, Инновацийн төсөл гэх мэт/
  • Хавсаргасан баримтын жагсаалтыг гаргаж санхүүгийн анхан шатны баримтуудыг дугаараар тэмдэглэнэ.
  • Баримтуудыг хуудас нааж дугаарлана.
  • Бүх баримтаа үдэж, хавтаслаж эх хувь ба канондсон хувьтай нь хамт авчирна.
  • Төслийн зарцуулалтанд цалин, жолооч хөлсөлж явсан, гэрээт ажилтны хөлснөөс 10 хувийн шимтгэл авч ХАОАТ хэлбэрээр банкинд тушааж баримтыг хавсаргана.  Цалинг олгохдоо гарын үсгээр баталгаажуулна.

ШУТСан-аас санхүүжигдэж байгаа төслийн эрдэм шинжилгээний ажлын зардал нь  гэрээний хавсралтын дагуу доорх 24 ангиллаар хуваагдан гардаг.

  1. Төслийн гэрээт ажилтнуудын ажлын хөлс
  2. Гаднын байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр
  3. Мэдээлэл худалдан авах зардал
  4. Эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн зохион байгуулах зардал /эмхтгэл   хэвлүүлэх, хурлын заалны түрээс, бичиг хэргийн зардал г.м/
  5. Гадаадын эрдэмтэн судлаачдыг Монголд байх хугацааны үйлчилгээний зардал
  6. Орчуулгын зардал
  7. Ном, бүтээлийн хэвлэлийн эх бэлтгэл
  8. Судалгааны ажлын тайлан бичихтэй холбогдсон зардал /бичиг хэрэг, хэвлүүлэх г.м/
  9. Социологийн болон хээрийн судалгааны зардал
  10. Дээж авчрах, шинжлүүлэх зардал
  11. Урвалж бодис худалдан авах зардал
  12. Туршилтын мал амьтан худалдан авах, устгаж аюулгүй болгох зардал
  13. Патентын төлбөр/ тухайн судалгааны ажилтай холбогдох/
  14. Сэлбэг хэрэгсэл, лабораторийн хэрэгсэл худалдан авах зардал
  15. Ургамлын үр сорт худалдан авах зардал
  16. Микроорганизм,  өсгөвөр худалдан авах зардал
  17. Гадаад, дотоодын томилолтын зардал
  18. Судалгааны тоног төхөөрөмжийн хэмжилт, суурилуулалт, засвар үйлчилгээний зардал
  19. Компьютер худалдан авах, компьютерийн программ хангамж зохиох, худалдан авах, засвар үйлчилгээ хийлгэх зардал
  20. Олон улсын хурлын төлбөр /тухайн судалгааны ажилтай холбогдох/
  21. Хөдөлмөр хамгааллын зардал
  22. Гишүүнчлэлийн төлбөр
  23. Төслийн явц, үр дүнд хяналт шинжилгээ хийх зардал /1%/
  24. Туршилтын цех, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авах зардал /төрийн өмчийн хорооны шийдвэр/
    • БАЙГУУЛАГА: СБД ТАТВАР
    • БАНК:УЛААНБААТАР БАНК
    • ДАНСНЫ ДУГААР: 2611192232
    • ЦАЛИН АВСАН ХҮНИЙ НЭР
    • ХЭРЭВ ТОМИЛОЛТООР ЯВСАН БОЛ ТОМИЛОЛТЫН УДИРДАМЖ БИЧИЖ ХАВСАРГАНА.
    • ОЛГОСОН ОН САР ӨДӨР:, ХЭНД:
    • ЭХЛЭЛ:, ДУУСАХ:
    • ЗОРИЛГО:, ЗОРИУЛАЛТ:
    • ЯВСАН ОН САР:, ИРСЭН ОН САР:
Хуваалцах